Нийгмийн

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ба ӨРШӨӨСӨН 155 хоригдол эргээд шоронд оржээ

Улсын Их Хурлын 2021 оны долоодугаар сарын 03-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар улсын хэмжээнд ял эдэлж байгаа нийт 4175 хоригдлын 1841 буюу 46.4 хувь, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3669 ялтан хяналтад байгаагаас өршөөн хэлтрүүлэх 3347 буюу нийт ялтны 91.2 хувь нь өршөөлд хамрагдахаар болоод байна.

Мэдээж Өршөөлийн хуулийн сайн тал гэж бий. Үнэхээр засарч, амьдрал ахуйгаа бодъё гэж бодох хэсэг байхад шоронгоос гараад очих газаргүй, хамаатан, ар гэр байхгүй зарим хэсэг нь өмнөхөөсөө ч хүнд гэмт хэрэг үйлдэж буцаад шоронд орох тохиолдол байсаар байна.

Х.ТЭМҮҮЖИН: ХУЛГАЙН ХЭРГЭЭР ШОРОНД ОРСОН ХҮН МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ БОЛООД ГАРЧ ИРДЭГ ТОГТОЛЦООТОЙ

Үүнийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ч хүлээн зөвшөөрч, байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр “Социализмын үед хулгайн хэргээр шоронд орсон хүн атаман, хулгайч нарын гар хөл болоод зохион байгуулалттай хулгай хийдэг хүн болоод гараад ирдэг байсан. Энэ байдлаа засахгүй бол гарч ирээд мэргэжлийн түвшинд хулгай хийдэг болчихоод байгаа. Өршөөлөөр сулласны дараа тэр хүмүүсээ яаж дахиж алдахгүй байлгах вэ гэдэг ажил манайд алга.

Энэ бүхэн ШШГЕГ болон ял төлөвлөхтэй холбоотой системээ яаж сайжруулахаас шалтгаална. 2015 онд хууль өргөн барих гээд бэлдсэн байсан ч чадаагүй. Дэлхий нийтийн жишгээр хорих ял эдлүүлэх агентлаг тусдаа байдаг. Хууль тогтоомж нь тусдаа. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх нь өөр тогтолцоо. Гэтэл манайх бүгдийг нь ШШГЕГ-т төвлөрүүлж, илүү дэглэх, хоригдлыг хоригдлоороо мануулах тогтолцоонд даатгасан. Гэмт хэрэг зааж өгөх уламжлалт хорих арга барилаа өөрчлөхгүйгээр Өршөөлийн хуулийн дараах таагүй үр дагаврыг зохицуулж чадахгүй” хэмээсэн юм.

-ӨМНӨХ ӨРШӨӨЛИЙН ХУУЛИУДАД ХАМРУУЛЖ, СУЛЛАСАН 155 ХОРИГДОЛ ДАХИН ШОРОНД ОРЖЭЭ-

Хууль зүйн сайд асаны хэлснийг үнэн гэдгийг батлах тоон баримт байна.

Тодруулбал, өмнөх буюу 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн  155 хоригдол байгаа аж. Тэдний дийлэнх нь хамгийн сүүлд буюу 2015 оны Өршөөлийн хуулиар гарч ирсэн ч дахин хрээг үйлдэж буцаж орсон байх юм. Тэгвэл энэ удаагийн Өршөөлийн хуулиар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж сулласан ч дахин гэмт хэрэг үйлдсэн 155 хоригдлыг өршөөлд хамааруулахгүй байхаар хууль баталсан юм.

-2015 ОНЫ ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР СУЛЛАСАН ЭТГЭЭД ГУРАВ ДАХЬ УДААГАА ШОРОНД ОРООД БАЙНА-

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

2015 оны Өршөөлийн хуулиар сулласан ч дахин дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, буцаад хорих ял сонссон хамгийн ойрын жишээг энд дурдая.

Тодруулбал Т гэгч нь 2020 онд бусадтай бүлэглэн хэд хэдэн удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ. Улмаар 2021 оны зургаадугаар сарын 24-нд давж заалдах шатны шүүхээс түүнд 3.6 жилийн ял оноогоод байна. Тэрбээр одоо ялаа эдэлж буй.

Т гэгч нь 2014 онд мөн л бүлэглэн хулгайн хэрэг үйлдэж, шүүхээс 5.3 жилийн хорих ял сонссон юм байна. Улмаар 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж, эдлээгүй үлдсэн 2.7 жилийн хорих ялаас 2.3 жилийг хасуулж, 2016 оны 3 дугаар сарын 19-нд хорих ялын хугацаа дуусаж, шоронгоос гарчээ.

Гэвч наранд гараад зүгээр байсангүй. Ердөө жил орчмын дараа 2017 оны наймдугаар сард дахин хулгайн хэргээр, 2.1 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Ингээд 2018 оны долоодугаар сард тэнсэнгээр гарч ирээд байжээ. Ингээд нэг удаа Өршөөлийн хуульд, нэг удаа тэнсэнд хамрагдсан ч хүмүүжиж, хашраагүй этгээд дахин бүлэглэн хулгайн хэрэг үйлдэж, шорондоо ороод буй нь энэ.

ДҮГНЭЛТ: Үүнээс дүгнэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжингийн түмэн зөв болж таарч байна. Үнэхээр л монголын шоронд хүмүүжил төлөвшил олох бус мэргэшсэн гэмт хэрэгтэн боловсорч байдаг бололтой. Тогтолцоогоор нь өөрчлөх цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-08 09:28

"...нэг удаа Өршөөлийн хуульд, нэг удаа тэнсэнд хамрагдсан ч хүмүүжиж, хашраагүй этгээд дахин бүлэглэн хулгайн хэрэг үйлдэж, шорондоо ороод буй нь энэ..." Хашрах эсэх асуудлын т�##�аар ийм зоригтой бичимгүй байна аа. Ха�##�ганы цаана илүү том сүлжээнд орооцолдоод, гарч ирсэн ч тэр сүлжээнээсээ гарч чадахгүй дарамтад ороод яваад байх магадл�##� нэлээн өндөр шүү, ялангуяа хулгайн хэрэгт.
Нийгэмшлийн асуудлыг нь шийдэх хөтөлбөр, арга хэмжээ авдаггүйгээс л дийлэнх тохиолдолд дахидаг болов уу. Зарим нь бол шийдчихсэн ч байдаг л байх л даа.

Холбоотой мэдээ

Back to top button