ЭРҮҮЛ МЭНД

ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН СУУЛТ: Цар тахлын үед байшин барилга, хүний амь хоёрын аль нь чухал вэ

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлсээр байна. Засгийн газрын зүгээс эмнэлгийн ажилчдын цалинг энэ онд хоёр дахин нэмэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Улмаар эмнэлгийн удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтээрээ ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой гэх мэдээлэл өгсөн.

Тэгвэл суулт хийж буй эрүүл мэндийн салбарын ажилчид ийн байр сууриа илэрхийлж байна. Тэд хэлэхдээ “Бид нэг удаа тусламж дэмжлэг авахыг хүсээгүй. Цалингаа нэмүүлэх нь бидний шаардлага. ЭМЯ, Засгийн газарт асуудлыг тавьсан боловч эмнэлгүүд өөрсдөө ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой гэх зүйл ярьж аргацааж өнгөрөөж байна.

Ес аравдугаар сард ханиад томуу ихэснэ. Тэр үед цар тахлаас гадна ард иргэдийнхээ амь насыг авархын тулд эрүүл мэднийн ажилтнуудаа сэргээж, цалин хөлсийг нь нэмэх шаардлагатай байна. Хоёроос гурав дахин цалинг нь нэмсэн гэж зарим хэвлэлээр ташаа мэдээлэл тарж байна. Тиймээс цалинг чинь нэмчихээд байхад ажлаа хйисэнгүй гэж олон нийтээс дарамт ирж байна.

Тиймээс ард иргэд бидэнтэй нэг талд байж, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж, цар тахлын ард гарна гэж хэлмээр байна.

Үндсэн цалинг долдугаар сарын нэгнээс хоёр дахин нэмэгдүүлэх боломж эмнэлгүүдэд байгаа гэж хэлсэн. Гэтэл сая эрүүл мэндийн салбарынхны өргөтгөсөн хурал дээр эмнэлгүүдэд боломж алга. Боломжтой хоёр гурван эмнэлэг л байгаа гэж байна. Гэтэл үүнийг салбарын хэмжээнд нэмэх гэж байна гэсэн мэдээлэл тарааж байна.

Эмнэлгийн удирдлагуудаа, бүх ажилчдынхаа үндсэн цалинг хоёр дахин нэмэх боломж байгаа юм уу. Түүнийгээ хэлээч. Хэрвээ энэ цалинг өгөхгүй бол цаашдаа ажил хаях арга хэмжээгээ хуулийн дагуу авах болно.

ЭМЯ-ны сайд, дарга нар яг аль эмнэлэг ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмэх боломжтой байгаа тооцооллыг гаргаж өгмөөр байна. Энэ хүмүүсийг халуун наранд цементэн шалан дээр удаан суулгамааргүй байна. Энэ улс оронд чинь байшин барилга хэрэгтэй юм уу, хүний амь аврах нь чухал юм уу. Энэ хүмүүсийг ингэж үйл тамыг нь үзэх ямар шаардлага байгаа юм бэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-08 13:41

Эмч нараа та нараас ичиж байна, энэ хүнд цаг үед хүн болгон с�##�бар болгон хэцүү байгаа. Хүлээсэн үүрэгт ажлаараа хүний эрүүл мэнд амь насаар дэнчин тавьж байгаад дургүй хүрч байна, эмч нарынхыг нэмвэл цагдаа, онцгой, цахилгаан эрчим хүч, хүнс, сантехник, селесарь гээд энэ улсын төлөө иргэн та бидний төлөө ажиллаж байгаа бүх с�##�барт нэм, эмч нараа та нар г�##� түймэр уснаас хүн аврах уу, т�##�х �######�оо хийх үү, ус цахилгаанаа ч боловсруулах уу, та нар цамц өмдөө оёх уу, та нар ганцхан энэ х�##�дварт өвчнөөр д�##�имдуулж хүний эрүүл мэнд амь насаар дэнчин тавьж байна, та нарынхыг нэмбэл бусад с�##�бар ч нэмүүлнэ! Тэгээд бүх с�##�барыг нэмээд юмны үнэ тэнгэрт хадна!

Irgen
Irgen
2021-07-08 14:15

Emch nariin tsaling nemeh heregtei shdee.Emch nariin tsalingaar tur zasgiin udirdagchid 1sar amidraad uzeech.

зочин
зочин
2021-07-08 15:31

голцуу үлйчлэгч нар нь суугаад байгаа юм биш үү эд нар дотор хэдэн эмч байна эмч нарын ц�##�ин хөлс үнэхээр бага байгаа эсэхийг судлаж үзэх хэрэгтэй дээ өвчөөр д�##�имдуулаад байгаа юм биш үү

zochin
zochin
2021-07-08 18:45

Emch nar tuildaj bn, suuliin hoyor jil amraltgui zutgelee. Hen ni ch gesen, ardaa amidraltai humuus. MAH- ih nayadaar ni idsen mongooroo emch nariig tsaling og. Ter Undarmaa avgai, hulgailsan mongoo ogooch. Ichihgui MAH-garuud yum aa

Холбоотой мэдээ

Back to top button