103-ын даргын ажлаа алдсан Ц.Пүрэвдаш өрөөгөө лацдаад, тамгаа аваад “зугтжээ”

Коронавирусний халдвар авсан 35 настай иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, “Энэрэл” эмнэлгийн үүдэнд очоод харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан.
Үүнтэй холбоотой гурван ч даргыг суудлаас нь ховхолж, ажлаас нь чөлөөлөөд байна. Тодруулбал, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, Яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан юм. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгосон.
Гэтэл яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш гэх хүн ажлаас чөлөөлөх албан бичгээ авахаас өмнө өөрийн доод тушаалын дарга буюу 103 төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаад, өөрөө алга болжээ.
Алга болжээ гэсний учир нь Ц.Пүрэвдаш өрөөнийхөө үүдийг лацдаад, байгууллагын тамга авч явсан төдийгүй байгууллагын машин унаад “зугтсан” гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Түүний эл үйлдлээс болж тус байгууллагын ажилчид, түргэн тусламжийн эмч нар цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа аж. Учир нь даргынх албан өрөө нь лацтай, ажлаа хүлээлгэж өгөхгүйгээр тамгаа аваад явсан учраас өрөөнд нь халдаж чадахгүй байгаа аж.
Тиймээс Ц.Пүрэвдашийн тушаалаар халагдахаар болоод байсан С.Ариунболдыг НЭМГ-аас Яаралтай тусламжийн 103 төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Улмаар С.Ариунболд ажилчдынхаа цалинг тавихын тулд шинэ тамга хийлгэж яваа сурагтай.
-Ц.ПҮРЭВДАШ ТЭРГҮҮТЭЙ ТУС ТӨВИЙН УДИРДЛАГУУД ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ШАЛГУУЛЖ БАЙВ-
Ц.Пүрэвдаш тэргүүтэй Яаралтай түргэн тусламжийн төвийн удирдлагуудын хувьд эрүүгийн хэрэгт шалгуулж байсан. Эл хэрэг одоо ч нэг тийшээ шийдэгдээгүй байдаг.
Тодруулбал, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тэднийг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулсан. Улмаар 80 000 ам.доллар дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан хүлээн авч, завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
угаасаа бүтэхгүй ман гар гарууд дарга хиыдэг юм биш үү
Муу шуналын тулам хаа холдох вэ үхчихгүй л бол шившиг юмаа үр хүүхэд хань ижил ах дүүстэй л байхдаа ахархан ухаантай хүн байждээ новш
хаачих вэ дээ зугтаад байхдаа яахав дээ бүү сүр бадруул ЭНЭРЭЛ эмнэлэгийнхэний буруу хүн чанар ёс суртахуунгүй улсын өмнөөс 103 ~ ын дарга огцордог нь бас ямар гээч хариуцлага вэ
Хүмүүс халаад өнгөрөх биш харижцлагатай бх боломж болоцоо хангалттай олгоод сэтгэл нэх.????Сүржин нэртэй даржин газар бж болкүү шүү дээ.
Хүүшээ Тамгаа авч зугтаадаг челлэнж дуусаагүй байгаа юм уу. Ганц хуванцар лац ч гэсэн авч зугтаахиймсаан ????????
ТАМГААР ЯАХНАВ ДЭЭ Т1 ТӨР ЯАХАА ШИЙДХЭЭС ХООЙШ
хурган дарганцрууд ч сандарч байна доо. Замын үүдэд Хатансйхан бас зугатаад алга болсон гээ биздээ ха ха хи хи
дээр дооргүй арчаагүй новшнуудаар дүүрчээ. МАН АН ын жинхэнэ нүүр царайнууд
энэ мэдээлэл үнэн юм шүү 80 бишээ 120 байхаа 2 жил дарааллан явуулсан 103 эмч жолооч бүгд мэддэг хэлэхээсээ айдаг энэ пүрэвдашын өөдөөс дугарсан болгон халагддаг жамтай. 5 сард ээлжийн эмч жолооч нарынхаа илүү цагийн цалинг нягтлантайгаа иддэг байсан баригдсан зөв мэдээлэл оруулсан баярлалаа
Манай монгол дарга том жижиггүй, алдартай цолтой хамаагүй хэрэг хийнгүүтээ тамгаа аваад тоос манруулаад хаашаа ч хамаагүй тавхай гялалзуулдаг моодтой болжээ. Ккккк
Новшнууд хаа холдох вэ дээ, үнэхээр өчүүхэн бодол, мунхаг ухаантай юм даа. Ийм л хүмүүс дарга болж новширдог юм бна дөө. Энэ бол хууль хэрэгждэггүйн гай, хуулиа мөрддөггүйн гай. 2 хөршийнхөө туршлагаас судалж хэрэгжүүлэх хэрэгтэй дээ.
АН-н нэр битгий хавчуул иймэрхүү юмнуудыг хүчрэхгүй ЗГ байгаад яадаг юм, огцор МАН-хан чинь үнэн даварч байна шүү, Бас замын үүдийн мафимтай тэмцх ухааны юм ярина, Оюунэрдээ саваагүй нохой сар харж хуцна гэж ёстой та нарыг л хэлдэг байх
Зүгээр ажлаа ном журмаар нь өгчихөж чадахгүй яагаад зууралдаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилдөөнтэй гэдэг нь илэрхий байна. Шалгаж байгаа газар нь үнэнээр нь шийдэх хэрэгтэй. Төрийн байгууллагыг хувийн компани шиг бодож явж болохгүй байхаа. Байнга архидаж, ажилчдаа дарамталж, сонин дээр өмнө нь бмчигдэж байсан нөхөр байна.
Сэжгийн юм бэ! Энэ эмч нар бүр бишээ!!! Сэжиг шал заваан золбин өлөн авир эрүүл мэндийн хүмүүсээс гарна гэхээр ажлха өгөөчдээ тэтгэвэр чинь өндөр, өөр газар хувиараа юм хийж болдоггүй юмуу! Яагаад төрд шигдэж шимэгчилдэг нь л сэжиг!!!