Нийгмийн

НААДМЫН АМРАЛТ: Нийслэлийн замын ачаалал 80 хувь буурч, жолооч нар орон нутгийг зорьжээ

Энэ баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 9-14-ний хооронд усны ослоор 13 хүн амь насаа алджээ. Мөн энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас есөн хүн амиа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Энэ бол долдугаар сарын 15 буюу өчигдрийн нөхцөл байдлын мэдээллийг нэгтгээгүй тоо юм. Тэгэхээр нэмэгдэж магад гэсэн үг. Тухайлбал Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, төв аймагт авто ослын улмаас тус бүр нэг хүний алтан амь эрсэджээ.

Ослын шалтгаан нь хурд хэтрүүлснээс болон жолооч үүрэглэж яваад замын хажуу руу онхолдож амь насаа алдах тохиолдлууд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.  

-НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ 80 ХУВИАР БУУРЧЭЭ-

Түүнчдэн долдугаар сарын 10-наас эхлэн нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал 80 гаруй хувиар буурчээ. Улаанбаатар хотод өдөр тутам 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол наадмын амралтын өдрүүдэд 100 мянга болтлоо буурчээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхболд хэлэхдээ “Долдугаар сарын 13-ны өдрийн нийслэлийн замын хөдөлгөөний эрчмийг харахад ердийн үед хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн 20 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан. Ингэхээр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал 80 орчим хувиар сийрэгжсэн байна. Зарим нь амраад хөдөлгөөнд оролцохгүй байгаа байх. Гэхдээ дийлэнх нь хөдөө орон нутгийн замд зорчиж явна.

Тиймээс жолооч нар холын замд явахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулж, суудлын бүсээ зүүж, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, хариуцлагатай байхыг анхааруулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гумбаа
Гумбаа
2021-07-16 10:32

Ийм их иргэд хөдөөнөөс түр оршин суугч байдлаар хотод амьдардаг байх нь . Хотын уугуул иргэд ковидоос болоод хөдөөг зориогүй үлдсэн нь 80% гэвэл онох байхаа

Зочин
Зочин
2021-07-16 15:00

Одоо оркуудийг оруулахгүй бол болоод явчлаа

Холбоотой мэдээ

Back to top button