УЛС ТӨР

ТАНИЛЦ: Засгийн газраас дараах шийдвэрүүд гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулъя.

-АВЛИГЫН ЭСРЭГ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА-

Монгол Улсын засгийн газар авлига бууруулах тал дээр манлайлал үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Өнөөдрийн хуралдаанаар авлигын эсрэг ажлын хэсэг байгуулахаар боллоо. Авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт дэвшүүллээ. Одоогоор манай улс 180 улсаас 111-т жагсаж байна. Үүнийг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулахаар зорьж ажиллана. Ажлын хэсгийг Х.Нямбаатар сайд ахалж ажиллана. 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Авлигыг бууруулах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, хуулиудыг өөрчилж шинэчилнэ. Энэ ажлын хэсэг авилгын гэмт хэрэг бий болгож байгаа хөрс суурьтай тэмцэхэд голлон анхаарч ажиллана.

-ЦАГААНХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ДОЛОО ХОНОГ ХӨЛ ХОРИО ТОГТООНО-

Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хүндрээд байгаа боомтуудын үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал Замын-Үүд боомт өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 110 болгож нэмээд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид ажлуудаа эрчимжүүлж байна. Замын-Үүдээр өчигдөр 39 вагон ачаа орж ирсэн. Мөн ажлын хэсгийн зүгээс иргэдийг төмөр замаар ачаа тээвэр явуулах зөвлөмж өгч байна. Гашуунсухайт боомтын тухайд өнөөдрөөс үйл ажиллагаа эхэлж байна. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Цагаанхад суурьшлын бүсэд 7 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Тухайн бүс нутагт ариутгал хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж, ногоон бүс болгох зорилт тавьж ажиллана.

-ДЭЛЬТА ВИРУС ВАКЦИНЫ ҮР ДҮНГ 20-30 ХУВЬ БУУРУУЛЖ БАЙНА-

Цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч байгаа. Нийт шинжилгээний 26 хувьд эерэг хариу гарч байсан бол сүүлийн өдрүүдэд 19 хувьд нь эерэг гарч байгаа. Мөн хүнд өвчтөнүүдийн тоо буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Дэлхийн улс орнуудад дундаж нь найман хувьтай байна. Дархлаажуулалт үр дүнтэй зохион байгуулсны ач юм гэж үзэж байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Мутацид орсон хувилбаруудын идэвхтэй хувилбарууд улс орнуудад дэгдэж байна. Дэльта вирус 111 улсад тархаад байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэх шаардлагатай байна. Дэльта вирус вакцины үр дүнг 20-30 хувь бууруулж байна гэсэн үр дүн гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-16 17:22

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГА

Зочин
Зочин
2021-07-16 17:59

Oгцор

зочин
зочин
2021-07-16 22:07

Монгол төрийг авилага �##�бан туша�##�ын цэцэглүүлсэн ТЭР БУМЫН ХУЛГАЙЧ АВИЛАГЧИН ЭЛБЭГДОРЖ, БАТҮҮЛ ,НАРЫН ХЭРГИЙГ ДАРУЙ ШИЙДЭЭЧ 10,20 ӨМГӨӨЛӨГЧ ХӨЛСЛӨӨД ЭЭЛЖЭЭР хэргийг хойшлуулах замаар ХОНОГ авч хөөн хэлэлцэх хугацааг ХҮЛЭЭЖ байгааг анхаар�##�даа авах түмэн олон тэнэг биш шүү

Zochin
Zochin
2021-07-16 23:16

Tsuukhun khyn shinjilgee ugch bgaa um chin tsuujhun garakhgyi yakh um. Teneg khyn khuurch bgaa um shig um yarikh um dandaa.

Манайхан жаахан сонин шийдвэр гаргаад байгаа бололтой
Манайхан жаахан сонин шийдвэр гаргаад байгаа бололтой
2021-07-17 02:12

10сая хүнтэй Чех орон, Кронотой хөнгөн тэмцсэн:
Эхлээд хол хорио тогтоосон
Дараа нь маск аа чанаржуулах
Мэдээж вакцин,
Одоо бол гудамжинд маск хэрэглэх нь багассан харин метро трамвай автобусанд хэрэглэж байгаа.
Статистик үзүүлэлтийг нь үзчихээд зүгээр.
Хөл хориотой үед цагдаа сүржигнэсэнгүй, харин �##�бан газар бол бичиг хийж өгч байсан гэв ч ш�##�гаж байсныг мэдэхгүй.
Одоо бол ердийн дэглэмд шилжсэн .

Ард
Ард
2021-07-17 08:35

Эрдэнэтийг эмчилгээ тэжээлийн цэгт очих онош тавьсан Элбэгээ хаагуур наргиж б.а

Холбоотой мэдээ

Back to top button