ДЭЛХИЙ

Ангела Меркель үерт автсан газруудад санхүүгийн тусламж шуурхай үзүүлэхээ амлажээ

Герман улсын канцлер их хэмжээний бороо орсны улмаас болсон үерийг аймшигтай хэмээжээ. Тэрбээр ням гарагт (2021.07.18) үерт автсан газруудын нэгт очсоны дараа санхүүгийн тусламж шуурхай үзүүлэхээ амласан байна. Энэхүү үер нь Герман улсад сүүлийн жаран жилийн турш тохиогоогүй их хохирол учруулжээ.

Меркель хэлэхдээ улс орнуудын засгийн газрууд цаг уурын өөрчлөлтийн үр дүнгийн эсрэг авах арга хэмжээгээ хурдасган, сайжруулах хэрэгтэй хэмээсэн байна. Европын Холбоо өнгөрсөнсөн лхагва гарагт (2021.07.14) 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн зогсоох төлөвлөгөө танилцуулсан.

Германы Арвейлер дүүрэг үерт хамгийн хүнд өртсөн байна. Үерийн улмаас тус дүүрэгт 110 хүн  нас баржээ. Германы засгийн газар 300 сая гаруй еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button