УЛС ТӨРХууль

Өнгөрсөн, одоо, ирээдүйгээ “авлигачдад” даатгасан МАН-ын авлигатай тэмцэх ТӨЛӨВЛӨГӨӨ

Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 180 улсаас 111-т буюу бараг сүүл мушгиж буй. Харин Засгийн газраас гэнэт сэхээрч, дээрх тоог хоёр оронтой тоо буюу 99-өөс доошоо оруулна гэх маш том амлалт өглөө.

Түүнийгээ хэрэгжүүлэх гэж 15 хүний бүрэлдэхүүнтэй Авлигын эсрэг ажлын хэсэг гээч том бүтэц бий болгож, түүнийгээ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар удирдуулах нь. Тэдний авлигын эсрэг тэмцэл хоёр жилийн хугацаанд өрнөж, үр дүнгээ үзэх юм гэсэн. Гэхдээ тэд энэ тэмцлээ ах нараа сулласны дараа эхлүүлсэнд нь урам хугалах.

-АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛСАН АН, МАН-ЫН ЦАГААН ЗАХТНУУД БҮГД ШАХУУ ГЭМГҮЙ БОЛОВ-

Сүүлийн хоёр орчим жил авлига, албан тушаалын хэргээр сүр дуулиантай баривчилж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, цагаан захтнуудын хэрэг бараг шийдэгдэж, дуусах тийшээ хандлаа. Яг үнэндээ ихэнх нь шоронгоос гарч, заримыг нь цагаатгаж, заримыг нь өршөөлөө. Хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан зарим нь тун удахгүй гэмгүй болох нигууртай.

Тэдний дийлэнх нь одоо эрх барьж буй МАН-ынх. АН-ын угшилтай Б.Болор, М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар ч МАН-ынхан ивээлд багтчихсан. Эхнээсээ наранд гараад эхэлчихсэн. Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Б.Батзориг, Г.Солтан нарыг суллачихсан. Зарим нь бүр эргээд төрийн ордонд орж ирээд суучихсан буй. Харин өчигдөр Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн ял өгч, алхаа цохих шиг болов. Гэхдээ ямар шүүгч нь хүсэлт гаргаад, дахин шүүх хурал хуралдуулаад, ялыг нь хүчингүй болгохыг хэлж мэдэхгүй байна.

Учир нь гурван ч шатны шүүхээс 4.8 жилийн ял сонсоод байсан С.Баярцогтыг Дээд шүүхийн хоёр шүүгч эсэргүүцэл бичиж дахин хуралдуулаад, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалт руу буцаачихаж байна. Хууль шүүхийнхэн өөрсдөө оноосон ялаа өөрсдөө үгүйсгээд, буцаачихдаг энэ ичмээр түүх ганц биш удаа давтагдаж буй. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж дэглэсэн Т.Чимгээ нарыг суллах төлөвлөгөө ч яг ингэж л өрнөсөн. МАН-ынхан, эрх баригчид авлигачдаа өршөөсөн, өрөвдсөн, давраасан түүх ингээд дуусахгүй.

-ОЙМС ХОЧИТ Н.БАЯРСАЙХАНЫ АВЛИГЫН ХЭРГЭЭС Ш.РАДНААСЭД, Д.ЦАГААНХҮҮ НАР СУГАРЧ ҮЛДСЭН-

Авлигад авсан мөнгөө оймсондоо нууц байгаад камерын өмнө баригдсан МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын авлигын сүлжээний цаана яригдаж байсан томчууд зүв зүгээр өнгөрсөн. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, МХЕГ-ын дарга байсан Д.Цагаанхүү гэх мэт хүмүүс намын хамгаалалт дор гэж хэлж болох байдлаар шалгуулаагүй өнгөрсөн.

Ш.Раднаасэд гэж хүний хувьд Н.Баярсайханы өгсөн мэдүүлэгт нэр нь яах аргагүй дурдагдсан нэгэн. Авлигын мөнгөө хуваалцдаг байсан гэх Ааяа нэртнийг мэдүүлсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.

Д.Цагаанхүү нь авлига авсан оймсчдыг шууд удирдлагаар хангаж байсан дарга нь. Тэдний авлига авах замаар олгож байсан зөвшөөрлүүдэд эцсийн байдлаар гарын үсэг зурдаг эрх мэдэл бүхий этгээд байсан хэдий ч хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдсэн нь анхаарал татдаг.

Тэрбээр оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан нэгэн юм. Харин одоо мөн л намын тохироогоор “МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор ажиллаж буй, даргын суудлаас ховхордоггүй нэгэн.

-ЗАМЫН-ҮҮДИЙН АСУУДЛААР ХУРГАН ДАРГА НАРЫГ ХЯРГАЖ, ТОЛГОЙЛОГЧДЫН ТОЛГОЙГ ИЛЭВ-

Ингээд зогсохгүй. Саяхан АТГ-ынхан Замын-Үүдэд видео сайт дагуулж очоод, нээлттэй нэгжлэг, баривчилгаа хийж, баахан хурган дарга нарыг хяргаж, зургаан даргыг баривчлан шалгахаар болов. Улмаар оронд нь Улаанбаатар хотооС баахан дарга нөхөн томилж, ажлыг нь сайжруулна гэж хэлбэрдсэн ч одоогоор гавьсан зүйлгүй байна. Хамгийн хачирхалтай нь тэдгээр хурган авлигачдын толгойд байсан МХЕГ-ын дарга Т.Гантулга, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт огт халдаж чадсангүй ээ. Уг нь бол хамгийн түрүүнд хариуцлага хүлээлгэх ёстой нөхөд тэд.

Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг толгойлж буй МХЕГ-ын дарга Т.Гантулга ковидын түр хуулийг далимдуулж, сонгон шалгаруулалтгүйгээр энэ албанд томилогдсон нэгэн. Б.Асралтыг хил гаалийн асуудал дээр зөвхөн эрх ашигтай л ханддаг гэгддэг. Энэ хүн Замын-Үүд дээр иргэдийн эрх зөрчигдөөд удаж байхад юу хийж байсан бэ. томоохон улс төрчидтэй холбоотой эрх ашиг, илтэд тэдний бизнесийг хамгаалах чиглэлээр ажилладаг нюанс зэрэг нь хөшигний ард, урд яригдсаар л ирсэн. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ толгойтой МАН тэдний толгойг илж, хурган дарга нараар туг тахиад энэ хэрэг явдал намжсан.

АЖИЛ САЙЖРУУЛАХААР ТОМИЛСОН ИТГЭЛТ ХҮМҮҮС НЬ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙСАН ХАР ТҮҮХТЭЙ-

Хамгийн хачирхалтай нь авлигын эсрэг тэмцэнэ гээд байгаа Ерөнхий сайдын томилж буй хүмүүс авлигын хэрэгт шалгуулж байсан хар түүхтэй байх.

Тухайлбал Замын-Үүдийн хурган дарга нарыг хуйгаар нь халж, АТГ-т тушаачихаад орон нь ажил сайжруулахаар Замын-үүдийн Гаалийн газрын даргаар томилсон хотын орлогч асан Б.Отгонсүх гэх хүн авлигын хэргээр шалгуулж байв. Тодруулбал, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, тус газрын захирал Ц.Мөнхбат нар тендер зарлахгүйгээр нийслэлийн Засаг даргын Зам тээврийн төлөөлөгч байсан Б.Отгонсүхийн хүсэлтээр 2017 оны наймдугаар сарын 18-ны өдөр “Сити баз” компанийн захирал Н.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Г.Зуундарь, нартай шууд гэрээ байгуулж, тус компанид 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэгддэг. Энэ хэрэгт холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Отгонсүхийг яллагдагчаар татсан. Түүнийг эл хэрэгт оролцож, Н.Отгонбаатарын данс руу хахуулийн 500 сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт шалгаж эхэлсэн. Гэвч тэгсхийгээд энэ хэрэг яаж шийдэгдсэн нь тодорхойгүй замхарсан байдаг.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаад Замын-Үүд рүү гурван сарын тохироотой томилогдоод буй Л.Эрдэнэчулуун гэх эмэгтэй мөн л авлигын хэрэгт нэр холбогдож, шалгуулж байсан нэгэн.

Тодруулбал, “Арцат апартмент” хотхоны барилга, “Ханбогд-1” орон сууцны хотхон, Баянгол дүүргийн XI дүгээр хорооны Үйлчилгээний барилга, “Сакура” сургууль, цэцэрлэг зэрэг барилгуудыг хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж баригдсан байхад улсын байцаагчийг нь дарамталж, УОК-ын дүгнэлтэд өөрчлөлт оруулж, гарын үсэг зуруулсан гэх хэрэгт холбогдсон. Тиймээс албаны эрх мэдлээ урвуулан амин хувийн ашиг сонирхолдоо ашигласан, албан тушаалын давуу байдлаараа бусдыг дарамталсан, айлган сүрдүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн ноцтой хэрэгт шалгуулж байгааг хэвлэлүүд мөн мэдээлж байв. Хэрхсэн нь мөн л тодорхойгүй.

-ЕРӨНХИЙ САЙД АСАН У.ХҮРЭЛСҮХЭД ЗӨВЛӨХҮҮД, ОЙРЫН ДҮҮ НАР НЬ МӨН Л АВЛИГААР ШАЛГУУЛАГСАД-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүс нь ч авлигын асуудалтай. Тухайлбал түүний туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатар гэх залууг МАН-ын XI Бага хурлаар тус намын орон тооны нарийн бичгийн даргаар томилж, албан тушаал ахиулах нь тэр.

Энэ хүний хувьд нэр цэвэр нэгэн биш. Хөшигийн хөндийн нисэх буудалд нефтийн бүтээгдэхүүн хадгалах байгууламж барих концессыг Засгийн газрын хуралдаанаар “Содмонгол групп”-д өгсөн тухай асуудал 2019 онд яригдаж байсан. У.Хүрэлсүхийн туслахаар ажилладаг гэгдэх Н.Энхбаатар тэр үед МИАТ ХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа “Содмонгол”-оос 500 сая төгрөгийн хахууль авч байгаад газар дээрээ баригдсан гэдэг мэдээлэл ид яригдаж байлаа. Одоо тэр хэрэг дарагдаж, замхарсан.

Бүр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сар орчим хоригдсон билээ. Н.Энхбаатар нь Хэнтий аймгийн гаралтай бөгөөд намын дарга У.Хүрэлсүхийн туслахаар Шадар сайд байх үеэс нь хамт ажиллаж байсан, тун ойрын хүн нь гэдэг.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Хүрэлбаатар. Сувилагчаас эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар хүртэл томилогдон ажиллаж байсан хүн. Тэрбээр сайд байхдаа ихээхэн мөнгөний хэрэгт холбогдон нисэх онгоцны буудлаас сүр дуулиантайгаар баривчлагдаж байв.

Тодруулбал, түүний хүү Энхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар их хэмжээний мөнгөтэй сэйф алдагдсан байдаг. Хуулийн байгууллагынхан төмөр шүүгээг онгойлгоход дотор нь хоёр сая 245 мянган юань болон 6000 ам.доллар гарч бөөн шуугиан дэгдсэн. Тэр үед хүү Х.Энхбат нь “Аав энэ төмөр шүүгээг манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарласнаар Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг 2013 онд Сөүлээс Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад нь баривчилж байсан билээ.

Ийнхүү тус хэрэг шалгагдаад даруй арваад жил болсон ч хэрхэн шийдэгдсэн эсэх нь огтоос тодорхойгүй байдаг. Тэрчлэн тус хэрэг дахин сөхөгдөлгүй мартагдсан нь түүнийг хэл амгүйхэн Ерөнхий сайдад зөвлөж байгаад ажлаа өгөх боломж олгох шиг болов. Монголчуудын санах ой гэж.

У.Хүрэлсүхийн Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл. Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй насаараа шахуу бараг 33 жил хамтран ажиллаж байгаа нэгэн. Тэднийг итгэлт анд, сайн хамтрагчид гэж ойлгож болох юм. Тиймдээ ч улсаас олон тэрбум төгрөг шамшигдуулсан найзаа У.Хүрэлсүх бөөцийлсөөр, хамгаалсаар албаа солив бололтой.

Тодруулбал, Л.Алтангэрэл Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр шалгуулж байсан нэгэн. Л.Алтангэрэлийн эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “АО Жаргалант” ХХК-ийн нэрээр шатахуун нийлүүлэх гэрээг байгуулан 1.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхдээ зах зээлийн өндөр үнээр шатахуун худалдан авч, зөрүү 237.400.000 төгрөгийг хувьдаа завшсан. Улмаар Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгагдаж 3.6 жилийн ял сонссон. Гэвч төрийн мөнгө шамшигдуулсан ч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, ялаас чөлөөлж байв.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэх даргын сандал суудалд цавуудчихсан юм шиг нэг эрх дураараа хүн бий. ИНЕГ-ын удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй, албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн шинжтэй хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлсэн. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Гэвч энэ хүн бас л энэ албанаас буудаггүй. Хэн ч хариуцлага тооцдоггүй. Хариуцлага тооцохоос айдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Л.Халтар сайдын ажил шалгаж явахдаа уурласан дүр үзүүлж, “Л.Бямбасүрэнг шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд явуул” хэмээж байсан ч түүнээс хойш гурван сар өнгөрчээ. Тэр албан тушаалдаа байсаар. Ийнхүү түүнд хэн ч халдаж чадахгүй байдгийн учир нь У.Хүрэлсүхийн хуурай дүү учраас гэгддэг.

ДҮГНЭЛТ:

Ийнхүү өнгөрсөн, одоод, үеийн үед АТГ найрааны газар байсаар ирсэн нь туйлын үнэн. Тус газраас сүр дуулиан болж, орон гэрээс нь оймс гозолзуулж баривчилж байсан албан тушаалтнуудаас ялаа гүйцэд эдлээд гарч ирээд улс төрөөс бүрмөсөн зайлсан түүх үгүй.
Хууль шүүхийн байгууллагын хонгил дунд хэд шидэгдэж, эцэстээ гэм зэмгүй нэгэн болон хувирч гарч ирээд, дахин албан тушаал руу зүтгэдэг Н.Энхбаяр тэргүүтэй дээрх нэр дурдсан хүмүүс байсаар.

Тэднийг эрх баригчид өөгшүүлэн, тэжээж, улам бандайлгаж суух. Тэгчхээд үе үеийн Засгийн газар нь авлигатай тэмцэнэ гэж хоосон хийрхэх. Авлигатай тэмцсэн бол бид өнөөдөр дээрх мэт авлигачид, авлигад шалгуулж байсан бохир нэртэнгүүдийг толгойдоо суулгачхаад сууж байх байсан уу. Ямартаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын хоёр жилийн хоршил ямар үр дүнд хүрэхийг цаг хугацаа харуулна. Гэхдээ наанаа авлигатай тэмцэнэ гэчихээд начир дээрээ авлигачидаар тойрон хүрээлүүлэх аваас хүрэх үр дүн, үнэ цэнэ нь хэрхэх нь тодорхой билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

23 Сэтгэгдэл

  1. шорондоо байх ёстой хүмүүс нь байх#### хэрэгтэй ш дээ цагаан захтануудын хэргийг дандаа л ингэдэг биздээ

  2. Хүкийн цүнх баригч Энхбаатар нь газар дээрээ авилг#### авч байгаад баригдаад байхад одоо бүр нэр дэвшинэ гээд ичихгүй явж байдаг. Ийм авилгачин хүмүүсээ өөгшүүлээд байхаар 111-т орохоос яахын

  3. манай Ерөнхий сайл одоо эднийг бүгдийг нь ял эдлүүлнэ гсээн хүлээж бай…………..???????????

  4. erdenechuluun gej hudlaa orilj humuusiig ailgaj surduulsen daramtalsan zavaan avilgachin avgaig namynhan ni avilgachin gedgiig ni meddeg l yum vaina. naad baliar avgaigaa erthen ####uulahgui bol ochson gazraa samarsan shulam shuu

  5. Нисэхийн бүдүүн Бямбаа буянтай хүн юм шиг байгах юмоо, яаж ч байсан баййж л байдаг. Намайг хэн хэлж, нохойг хэн саах уу гэгчээр

  6. Жинхэнэ худ#### хуурмаг, буруу гарын цуглуулгуудыг ёстой бичсэн байна. Ингэж нэрлэж, үнэнг нь тавьж чаддаг учраас эгүүр-г унших дуртай. Их л дарамт ирж байгаа байх даа хөөрхий б####иар юмнуудаас

  7. Энэ төр засаг өнгөржээ еэвэнгийн хоёр т#### харуулаад ард иргэдээ бүүр тэнэг гээд бодчихсон ханаж цадахаа байсан дарга нартай улс шударга ёс яриад хэрэггүй болжээ

  8. Eguur,mn сайтад үнэн юм бичжээ. Ингэж бичдэг сайт байхаа больсон ш дээ Бүгд худ####дагдсан.
    Баяр хүргэж амжилт хүсьен Үнэ юмыг илчилдэг учраас энэ сайтыг унших дуртай байдаг шүү

  9. Улаан авилгачдыг энд тэнд явуулж байхаар авилгын сүлжээ мэдэхгүй энэ жил төгссөн з####уухан дэсэгч нарыг аваачиж тавиад нэг хашир хүнээр ахлуулсан бол үр дүн гарна. А сүлжээнд байдан нэгнийхээ идэж уусныг мэддэг нөхдүүд яаж хариуцлага троцох вэ дээ. Худлаа сэлгээ болоод өнгөрнө

  10. Эгүүрийнхэн маш сайн байна. Онцсайн, ОК. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авилгачдыг ########уулана, шүгэл үлээгчдийг, сэтгүүлчдийг т####арх####тайгаар сайшаан дэмжинэ гэсэн үгэндээ эзэн болж, ядаж л энд зураг хөрөгтэйгээ байгаа “авилгач” дарга нараа үтэр түргэн ажлаас нь х####аач. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн бямба гаригт Сөүл нисэж, казинодож, хүүхэндэнэ гээд л ярьж байна лээ. Үнэн байх аа, Ерөнхий сайд Бямбасүрэнг харахлаараа “ахаа” гээд гөлөг болдог гэсэн.

  11. Хулгайчийг бариарай…Баяжих гэж төрийн ####ба өөд зүтгэдэг юм шүү дээ.Аль нэг нам сонгуулиар гарна.Дараа нь томхон зээл олж аваад баахан тендер зарлаад хусаж өгнө.Харин хожим зээлийг хэн төлөхийг бурхан мэднэ.Ганцаар идвэл шоронд орно.Намаараа идвэл бүгд баяжина.Эвтэй байв#### Хүчтэй гэж…

  12. Eguur.mn сайтынхан шударга мэдээлэгчид ш тээ. Баяр хүргэе. Дандаа ийм байгаарай. Zindaa.mn -ын Хархүүгийн Мандахбаяр шиг пялдага байж болохгүй шүү, тэднийх нам төрийнхний булхайг бичихээр устгаад байдаг пялдагууд шүү

  13. Good day! This is kind of off topic but I need some help from an established blog. Is it difficult to set up your own blog? I’m not very techincal but I can figure things out pretty fast. I’m thinking about making my own but I’m not sure where to begin. Do you have any tips or suggestions? Many thanks

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button