ХУУЛЬ

Гарцаар гарч явсан бяцхан охиныг хөнөөсөн жолооч 1.6 жилийн ялаас мултрахыг хүсчээ

Бага насны хүүхдүүд зам тээврийн ослоор амиа алдах харамсалтай хэрэг тасрахгүй гарсаар байгаа. Тэр дундаа дүрэм журмаа баримтлаад, гарцаараа гарч яваад хариуцлагагүй, хэнэггүй жолоочийн хар гайгаар орчлонтой гүйцэд танилцаж чадахгүй хорвоог орхиж байна.

Нэгэн харамсалтай тохиолдол дурдахад өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 05-нд Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд замд явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөснөөс таван настай бяцхан охин газар дээрээ амьсгал хураасан хэрэг гарч байв. Харин ах нь болох есөн настай хүү гэмтсэн юм.

Тодруулбал, BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан хүүхдүүдэд зам тавьж өгөлгүй мөргөсөн байдаг.

-ШҮҮГДЭГЧ Б ТАЛИЙГААЧ ОХИНЫ АР ГЭРИЙНХЭНТЭЙ УУЛЗАЖ, ГЭМШИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ АЖ-

Тээврийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс түүний жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1.6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүгдэгч Б энэ ялыг өндөр байна, тэнсэн харгалзах ял оноож өгөөч хэмээн давж заалджээ. Тэрбээр хүүхдийн амь насанд хүрсэн осол гаргасныхаа дараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон ажил явдал болох цаг хугацаанд талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзах, холбогдох үйлдэл огт хийгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал огт үзүүлээгүй байна. Энэ талаар улсын яллагч шүүх хурлын үеэр дурджээ.

Тиймээс Хан-Уул дүүргийн шүүхээс эл хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б-д анхан шатны шүүхээс оноосон 1.6 жилийн хорих ял хүндэдсэн биш харин ч хөнгөдсөн байна гэж үзжээ. Тиймээс хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

-ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ДЭЭД ТАЛ НЬ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ ОНООХ ЗААЛТТАЙ-

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Жолооч та бүхэн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгнө үү.
  • Эцэг, эхчүүдээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хуулийн 27.10.3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. санаатайгаар хүний амь хохироосон новш харсаар байгаад хурдаа хасахгүй дайрна гэдэг чинь

  2. Гарцаар гарч явсан хүн дайрв#### санаатай үйлдэл гэж авч үзэх хэрэгтэй. Санаандгүй нэрээр зам тээврийн осолд хөнгөн ял өгдгөө болих хэрэгтэй.

  3. МОНГОЛын хуулийнхан хүний амь хөнөөсөн жолооч нарыг өршөөдөг юм. Мэдээж АВЛИГА авч байгаа. ХЭРГИЙГ хэрэгсэхгүй болгшоод л болоо доо. БАТ гэгч миний хүүгч дайрч ####сан. ХЭРГИЙГ тээврийн прокурор хэрэгсэхгүй болгосон. ХЭРЭГ хуучрах ёсгүй. ЯЛАА авах л ёстой.

  4. Эрдэнэт хүний амь хөнөөчихөөд хүний үнэргүй новш вэ ийм сэтгэлгүй бузар юмнууд хэзээ нэг цагт үйлийн үрээ эдлэх болно

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button