Нийгмийн

“Токио-2020”: Дариа Билодид шөвгийн наймд шалгарлаа

“Токио-2020” олимпын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр Монголын хоёр жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин ялагдсан.

Мөн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг нар эхний тойрогт дийлдсэн юм.

Эл жинд олимпын аварга болох хамгийн өндөр магадлалтай, дэлхийн хошой аварга Дариа Билодид хоёрдугаар тойрогт Сербийн жүдочтой барилдлаа.

Өрсөлдөгчдөө судлуулахгүйн тулд энэ жилийн ДАШТ-ийг өнжсөн Билодид хоёр торгуулиар ялагдаж байсан. Улмаар үндсэн цаг дуусахтай зэрэгцэн өрсөлдөгчөө цэвэр яллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button