Нийгмийн
ТОКИО 2020: Жүдогийн 73 кг-ын шилдгүүд медалиа гардлаа

Токио хотод олимпын тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдөр жүдо бөхийн 73 кг-ын жинд БНСУ-ын жүдоч Ан Чан Рим, Монгол улсын тамирчин Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртлээ.
Тэгвэл алтан медалийн төлөө Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Японы алдарт Шохэй Оно, Гүржийн бөх Лаша Шавдатуашвилитэй барилдаж, нэмэлт цагт Шохэй Оно Лаша Шавдатуашвилиг базари үнэлгээгээр ялж Олимпын хошой аварга, Дэлхийн гурван удаагийн аварга боллоо. Тэрбээр долоон жилийн турш хэнд ч ялагдаагүй байгаа юм.
Тамирчид дөнгөж сая медалиа гардаж, дурсгалын зураг татууллаа.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.