Б.Батбаяр: С.Батцэцэг гуйсан учраас дэвжээний буланд гарсан

Токиогийн олимпод оролцсон манай тамирчдын сүүлийн хэсэг эх орондоо ирлээ.
Энэ үеэр бид чөлөөт бөхийн дасгалжуулагч, Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Батбаярын сэтгэгдэлийг сонслоо. Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажилладаг бөгөөд олимпод дасгалжуулагч багшаар оролцсон нь шүүмжлэл дагуулаад байсан юм.
Тэрбээр "Бид энэ олимпод 6 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчинтай оролцоод ирлээ. Нэг хүрэл медаль хүртлээ. Баг залуужсан. Жигд амжилт гаргахаар ажиллаж байсан. Би өнгөрсөн жилээс улс төрийн албан тушаалд очсон байсан. Гэтэл олимпод юу хийж яваа юм бэ гээд шүүмжлэлд өртлөө. Би шүүмжийг хүлээж авч байгаа. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Б.Батцэцэг намайг ойрхон байгаад, зөвлөөд өгөөч, таны дуу чанга сонсогддог гэж хэлсэн учраас дэвжээний буланд гарсан юм. Уучлал гуйж байна. Б. Болортуяагаа ДАШТ-нээс хүрэл медаль авахад нь итгэл хүлэээлгэж, бэлтгэл хийлгэж ирсэн. Б.Бэхбаяр харамсалтай ялагдсан. Энэ жингийн том өрсөлдөгчийн нэг. Үргэлж медалийн тооцоонд байдаг.
Лхагвагэрэлийн хувьд дөрвөн жилийн өмнө бид итгэл хүлээлгэхгүй байсан. Гэтэл өндөр амжилт гаргаж байсан. Чөлөөт бөхийн түүхэнд хүнд жинд анх удаа медалийн төлөөх барилдаан хийлээ. Цаашдаа онцгой анхаарч ажиллана. Хэвтээ барилдааныг сайжруулах ажлыг би өөрөө хариуцаж ажиллахаар болсон. Энэ баг хамт олонтойгоо олон сайхан амжилт гаргахад нь хамт ажилласан. Манайх багийн дүнгээрээ дөрөвдүгээр байр эзэллээ. Сайхан амжилт. Тамирчдаараа бахархлаа" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
батбаярын зөвөлгөөг авч яаадаг бнаа.трний орилохыг сонсох гж бхаар өөрийнхөөрөө барилдах бждээ.хорчингууд...
Ээ хөөрхий Дүвчин нь дээр байсан ч юм билүү хэн мэдлээ
олимпод нийт хэдэн хүн, ямар зардлаар оролцов гэдгийг ёстой нөгөө шилэн данс гэдэг юмаараа тайлагнах ёстой байхаа, энэ ганц нэг хүний асуудал биш, бүр бүтэц, системээрэй нэг тийм эвгүй, бүр тэмцээнүүдийг нь үзхэд хүртэл өмнө нь байсан баяр бахдал, тамирчдаа хараад омогшдог энэ тэр бүр байхгүй болжээ, цөөн, найдвартай хэдэн тамирчнаа, хөрөнгө зараад бэлдэх ёстой ч юмуу,
Токиогийн Олимпид хэрэгэй хэрэггүй амьтас олон явсан биз дээ гол тамирчдын дасгалжуулагч багш нарыг авч яваагүйгээс болж медаль хүртэж чадаагүй нь тодорхой өөрсдөө ч энэ талаар ярьсан ш дээ.Хэрэггүй хоолны савнуудаас зардалыг нь гаргуул төсвийн мөнгийг төлүүл!!!!!!