Нийгмийн

“Токио-2020” паралимпын наадам нээлтээ хийлээ

“Токио-2020” зуны паралимпын наадмын нээлтийн ёслол 19:00 цагт Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

16 дахь удаагийн Паралимпын их наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм. Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсын 11 тамирчин Пара Жүдо, Таеквондо, Байт харваа, Буудлага, Хөнгөн Атлетик, Хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Паралимпын XVI наадамд оролцох Монгол Улсын багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нар ажиллахаар томилогдсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x