Нийгмийн

Паралимпад оролцож буй жүдогийн тамирчид Гүрж, Австрали, Казахстаны бөхтэй барилдана

“Токио-2020” паралимпын наадмын нээлт наймдугаар сарын 24-нд эхэлсэн. Манай улсын 11 тамирчин жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн спортын зургаан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Манай тамирчдын өрсөлдөж буй төрлүүд наймдугаар сарын 27-нд эхлэх хуваарьтай байна. Хуваарийн дагуу байт харваа, жүдо бөхийн төрөл эхэлнэ.

Жүдо бөхийн 60 килограммын жинд манай улсын тамирчин С.Ядамдорж өрсөлдөх юм. Тэрбээр Гүрж улсын тамирчинтай оноолт таарчээ.

Харин 66 килограммын жинд өрсөлдөх тамирчин А.Мөнхбат Австрали улсын тамирчинтай оноолт таарсан байна.

70 килограммын жинд хүч үзэх тамирчин Н.Алтанцэцэг Казахстан
улсын тамирчинтай оноолт таарчээ.

16 дахь удаагийн Паралимпын их наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button