Нийгмийн

ҮАБЗ-ийнхөн Баян-Өлгийд ГУРАВ хоног ажиллаж, байгууллага бүрээр орно

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар өчигдөр /2021.08.25/ Баян-Өлгий аймагт очсон. Харин уржигдар /2021.08.24/ түүний ажлын албаныхан очиж ажиллаж эхэлсэн. Тодруулбал, ҮАБЗ-ийнхөн тус аймгийн төрийн албаны дарга нарын казак томилгоонуудад анхаарахаар очсон бөгөөд гурав хоног ажиллаж, байгууллага бүрээр орох төлөвлөгөөтэй байгаа аж.

-НЗДТГ-ААР ОРЖ АЖИЛЛАЖ, САГСАЙ СУМАН ДАХЬ ЦЭРГИЙН АНГИД ХОНОГЛОЖЭЭ-

Сүүлийн үед төрийн хар хайрцагны бодлого алдагдсан томилгоонууд хийгдээд байгаа нь шүүмжлэл дагуулсан нь ҮАБЗ-ийнхний тус аймагт ажиллах шалтгаан гэгдэж байгаа буй.

Өчигдөр гэхэд аймгийн ЗДТГ-т орж ажиллан удирдлагуудтай уулзжээ. Мөн Сагсай суман дахь 331-р цэргийн ангиар орж ажиллан хоноглосон байна.

-У.ХҮРЭЛСҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООСОО ӨМНӨ ОЧИЖ ТАРЬСАН “БААС”-ЫГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХ УУ-

Уг нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үед Баян-Өлгийн аймгийн төрийн албан тушаалтнуудаар Халх хүн томилж, барилгын цэргийн анги байгуулсан. Гэвч тэдний босгосон Монгол улсын үндэсний аюулгүй байдал У.Хүрэлсүхийг засаг барихаас эхлээд алдагдсан.

У.Хүрэлсүх сонгуулийн өмнө очоод “Цэргийн ангиуд болон хүчний байгууллагуудын дарга нараар адилхан казак хүмүүсийг томилсон ч болно. Хэрэггүй олон цэргийн ангиудыг татан буулгасан ч яах уу” гэхчлэн амлалтуудзыг өгөөд явжээ.  

Үүн дээр Т.Аубакир, Х.Баделхан нар дөрөөлөн өөрийн ураг, угсааны хүмүүсээ хүчний байгууллагын тэргүүнээр томилж эхэлсэн. Цагдаагийн газрын даргаар томилогдсон н.Танат нь УИХ-ын гишүүн Х.Баделханы худ. Харин Онцгой байдлын газрын даргаар томилогдсон З.Азат нь Т.Аубакир гишүүний хүргэн. Ийнхүү тэд эхнээсээ Баян-Өлгий аймгийн төрийн албанд бараг ургийн мод үүсгэчихсэн.

Ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тэргүүтнүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнхээ тарьсан баасыг цэвэрлэхээр очоод, чадах уу гэдэг хүлээлт тус аймгийнханд үүсээд байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эба
Эба
2021-08-26 09:23

Ор2. Баахан вээгүй нөхдүүд ямарч чимээгүй будлиан хийж байдгийн байгаан

Хэн
Хэн
2021-08-26 09:26

Цэнгэл сумын аймгаасаа хамгийн будлиантай нь шүү

Зочин
Зочин
2021-08-26 10:14

Аймгийн даргыг урианхай хүнээр тавь. Хууль хүчний бүх байгууллагыг босоо удирдлагын тогтолцоотой тул төвөөс нь Монгол хүн суулга. Баян Өлгий аймгийг зад�##�ж Увс Ховд 2-т тарааж нэгтгэсэн нь дээрдээ.

ы
ы
2021-08-26 10:31

Сайн

Зочин
Зочин
2021-08-26 10:36

Баделхан аймагт баас ихтэй шүү. Сайн цэвэрлээрэй

Холбоотой мэдээ

Back to top button