Нийгмийн

Ц.Ганхүү эхнэр, хүүгийнхээ компаниудад давуу байдал олгосон хэргээр шалгуулж байна

АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийжээ. Улмаар их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан гэх мэдээлэл гараад байна. Эл мэдээллийг АТГ-аас тодруулахад үгүйсгэсэнгүй. Харин прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээв.

Ц.Ганхүүгийн хувьд энэ албаа авахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд дарга хийж байсан нэгэн. Түүнийг анх М.Энхболд томилуулж байсан хүн бөгөөд ажил хийдэггүйгээрээ алдартай хэмээн яригддаг.

Гэтэл ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдон, ийн шалгуулж эхэлсэн бололтой.

Тодруулбал өөрийн төрсөн хүү болох Ганхүүгийн Батболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг, 2006 онд байгуулсан, өөрийн 50 хувийн эзэмшлийн “Инэл” компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон бололтой. Улмаар тус компани Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ компанийн бас нэг хувьцаа эзэмшигч нь Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяа. “Инэр” компанийн хувьд лангуу түрээслүүлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг юм байна.

Түүнчлэн Ц.Ганхүүгийн ХОМ-д бүртгэл бүхий Анима Интэрнэшнл компанийг мөн эхнэр, хүү нь хувьцаа эзэмшиж, ажиллуулдаг бөгөөд барилга угсралт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Эхнэр хүүхдийнх нь нэр дээр бүртгэлтэй Инэл ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ.

Эхнэр хүүхдийнх нь нэр дээр бүртгэлтэй Анима-Интэрнэшнл ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-26 14:30

Zavaan tsaraitai buzar hulgaich, hulgai hiigeegui Hun bnu

Zochin
Zochin
2021-08-26 15:12

Ene huniig bol yostoi shudargaar n l medeh yum bna. Uls toriin zahialgatai heregt l alban tushaald shunasan yumnuud l hiij bgaa gutgeleg bh

Зочин
Зочин
2021-08-26 16:42

Гакрын с�##�барын бүх асуудлыг ил тод цахим болгосон хүн дээ. Газрын наймаачдад та�##�агдахгүй байгаа хэрэг дээ

зочин
зочин
2021-08-26 17:47

Газрын наймаачид , арилжаа хийхэд хэцүү болж гэж сандараад, шудрага ажилдаг хүмүүсийг шахахыг оролдож байна

Зочин
Зочин
2021-08-26 21:54

Авилг�##�ын мангас,шар сэмжилсэн өвгөн...тэтгэвэрт гарах нас нь �##�ь хэдийн өнгөрсөн ч төрийн �##�банд буг булай болж идэж ууж явсаар шоронд хадагдаж дуусах байждээ.Хүний шун�##�аа гэж!!!

Зочин
Зочин
2021-08-26 21:57

БХБЯ-ны сайд Мөнхбаатар огцорч улс төрийн хариуцлага хүлээх л үлдлээ.Хариуцсан агентлаг нь шүү дээ.
Б�##�иар луйварчид,төрийн их цэвэрлэгээ хийх цаг нь болсон.

Зочин
Зочин
2021-08-26 23:14

Ш�##�гуулаад цэвэр бохироо үзсэн нь дээрдээ! Хашсан �##�бан туша�##�ууд бол я�##�т ч байхгүй цэвэр мөнгөний местүүд байсан даа!

duger
duger
2021-08-27 05:56

Erh medeltei n bugd l iim bdag shuudee yu n buruu gej ? Odoogiin tomchuudad iim ymgui hun hen bn? Bugd huvitsaa nertei luivarchid hen 1gee iluud uzej haaya ingej toglohgui bl uur hiih ym bn uu???

иргэн
иргэн
2021-08-27 08:17

Миний мэдэхээр Газрын с�##�барт байнга яригддаг газар олголттой холбоотой асуудлыг ил тод нээлттэй болгож шат шатны Засаг дарга дураараа газар олгодог байдлыг таслан зогсоож авилгын индексийг бууруулан цахим системийг нэвтрүүлсэн гавъяатай хүн юм. Энэ АТГ-ын үйл ажиллагаа Улс төрийн захи�##�гатай Намрын х�##�уун өдрүүд энэ хүнээр эхлэж байгаа бололтой. Монголд хийдэг нь буруудаад, цүнх барьж гүйж ажил хийдэггүй нөхдүүдийн зөв болсон нийгэм болжээ.

зочин
зочин
2021-08-27 08:29

Мэрэгжилийн өндөр боловсрол, туршлагатай инжинер хүн дээ…одоо төрд ийм хүн бараг байхгүй л дээ. Хөөрхий �##�бан туша�##� нь хэрэгтэй болсон бол зүгээр л авчихгүй иймэрхүү хогийн муухай хүн хэзээч итгэхээргүй новшийн үйл ажиллага хийдэгээ Монголын төр больмоор юм!!!!????

Залуу
Залуу
2021-08-27 10:32

Орлогч нь болох нийслэлийн Сандуйгийн хүн тэтгэвэрт гарах багахан хугацааг нь хүлээж тэвчихгүй сошилоор б�##�баад хүн муутай з�##�уу вэ.

М.Буяндэлгэр
М.Буяндэлгэр
2021-08-30 06:26

Энэ хүний тэтгэврийн нас нь хэдийн өнгөрчихсөн.
Санах ой муутай төрд,орлогч нь харин сануулаад өгчээ.
Цахим болгосон гавьяатай гээд улилдаад байгаа хамсаатан бичээч нар нь одоо болио,ил тод болгох нэрээр өөртөө баахан газар хусчихсан байгааг харчих.

Холбоотой мэдээ

Back to top button