ХУУЛЬ

ХӨСҮТ-ИЙН БАРИВЧИЛГАА: С.Энхзаяаг суллаж, И.Орхоныг үргэлжлүүлэн хорих санал хүргүүлжээ

Засгийн газар Авлигатай тэмцэнэ хэмээн ажлын хэсэг байгуулснаас хойш АТГ-ын баривчилгаа эрчимжээд байна.

Тухайлбал, ХӨСҮТ-ээс л гэхэд хоёр албан тушаалтныг баривчилж, шалгаж эхлээд буй.

-И.ОРХОНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ САНАЛ ИРЖЭЭ-

Өчигдөр л гэхэд ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр уржигдар буюу энэ сарын 25-ны шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан талаар эх сурвалж мэдээлсэн.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд хуулийн хүрээнд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулах аж. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчыг ажилд оруулах нэрээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт татан шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байна. И.Орхоны хувьд ХӨСҮТ-д 15-аас дээш жил ажиллаж байгаа юм байна.

Түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа хуулиараа өнөөдөр шөнө дуусах ёстой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокуророос өнөөдөр шүүхэд ирүүлжээ. Цагдан хорионы шүүх хурлыг үдээс хойш товлосон байна.   

-С.ЭНХЗАЯАГ 48 ЦАГИЙН ХУГАЦАА ДУУСАЖ, СУЛЛАЖЭЭ-

Мөн өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг мөн л шөнө гэрээс нь баривчилсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, хувийн лабораториудад хийсэн PCR шинжилгээний хариуг шуурхай гарган өгч, авлига авдаг байсан байж болзошгүй юм байна.

Тэгвэл түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа дуусаж, прокуророос түүнийг суллаж, таслан сэргийлэх өөр арга хэмжээ авчээ.

С.Энхзаяагийн хувьд ХӨСҮТ-д мөн л 20-иод жил ажиллаж буй, дархлагдсан албан тушаалтан. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

9 Сэтгэгдэл

  1. Iim avilgachid baigaa gazar adilhan avilgachin hulgaich nar ajild orno. Avilgad ugsun munguu uvchind shanalsan irgedees emchilgeenii tulbur nereer olj avna. Avilga uguud ajild orson nohduud aldaa gargahad avilga avsan nohduud hamgaalaad ungurdug. Ene baidlaas chini jiriin ard irged ami nas eruul mendeeree hohirch avilgachid bayjij huh ineed ni hurch suudag baihgui yu.

  2. МХЕГ Дулаан газар сургууль цэцрлэг МИАт Эрдэнэт тэр Адл####ын хошооны асууд#### гээд том авилг####ын бугшсан газруудыг иим шуурхай ш####гаач дээ

  3. mongol uls ongorson shuu ard tumen mini buh baiguulga toriin uilchilgee emleg surguuli abah um alga bolson buh shatanda abilgal heel hahuulid nerbegdsen shuu ene baidalaas zorigtoi zorilogtoi temtsej baij garna uu gehees hooson yriad ydarsan ard tumnee horiod darga naraa orshoogood baigaa tsagt oorchlogdohgui esbel putin umuu shi jinpiniig tureeseer neg jil ajiluulj baij garna oor ymarch arga baihgui myngan abilgaltai temtseh gazar baiguulaad tanil tal ariin haalgaar buh hereg zamharch bna

  4. ҮНЭН ШҮҮ ҮНЭН. Дэндүү дэндүү гэхэд арай дэндүү байсан шт. Энэ хүнийг солих цаг болсон. Аймар авилга авч байхдса баримттай гардуулчихаад шинэ захир####аас солигдохгүй гэж гуйж үлдсэн гэсэн.

  5. Зөв зөв, их бага гэлтгүй авилгачидтай тэмцэх л хэрэгтэй

    Хэзээ ингэж бичснээ мэдэхгүй л байна шүү, сэтгэгдэл бичүүлэхгүй юм бол танай сайтаар орох хэрэггүй юм бишүү

  6. Shunaltai alt mungu ereen myaraan yumand durtai iimerhuu avgai nar yu ch hiihees butsahgui ajlaas ni halah heregtei shudarga zuv zaluu chadaltai emch nar olon baigaa

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button