Нийгмийн

ПАРАЛИМП: Э.Содномпилжээ алтан медаль хүртсэнээр МОНГОЛ УЛС 61 дугаар байрт бичигдлээ

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. 16 дахь удаагийн Паралимпын их наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох юм.

Тус наадамд 163 улсын Үндэсний паралимпын хороо/ҮПХ/-ны 4537 гаруй тамирчин 22 спортын төрөлд 539 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй бөгөөд өчигдөр “Рио-2016” паралимпын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.

Ингэснээр манай улс 61 дугаар байрт бичигдээд байгаа юм.

/2021.08.31. 10:00 цагийн байдлаар/

Паралимпын наадмыг БНХАУ 120 медальтай тэргүүлж байна. Удаах байранд,

  • Их британи 70 медаль
  • ОХУ 64 медаль
  • Украйн 54 медаль
  • АНУ 51 медаль хүртэж, багтсан амжилттай урагшилж байна.

Харин зохион байгуулагч Япон улс 22 медальтай, 11 дүгээр байранд явж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button