ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээЭнтертайнмент

БНХАУ: Интернетийн “акул”-уудад дахин цохилт өгөхөөр төлөвлөж байна

Хятадын эрх баригчид интернетийн “акул” гэгддэг “Alibaba Group” болон онлайн жижиглэн худалдааны “Пиндуодуо” /Pinduoduo/ гэх зэрэг цахим худалдааны компаниудад тавих хяналтаа чангатгахаар төлөвлөж байна. Энэ нь мэдээж, орон нутгийн бизнес эрхлэгчдэд бас хүндхэн цохилт болох нь гарцаагүй.

Компаниуд оюуны өмчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг Зах Зээл Зохицуулалтын Ерөнхий Газраас баталсан шинэ хуулийг иш татан мэдээлэв.

Дээр дурьдсан хоёр компани нь ханган нийлүүлэгчдийнхээ оюуны өмчийн ноцтой зөрчлийг арилгаж чадаагүй тохиолдолд тэдний цахим үйл ажиллагааг хязгаарлаж, бүр цаашлаад бизнес эрхлэх лицензийг нь хүртэл цуцалж болзошгүй байна.

“Пиндуодуо” компани нь АНУ-ын “Notorious Markets”-ийн хар жагсаалтад орсон компани. Учир нь, зохиогчийн эрхийг байнга зөрчиж, зах зээлд хулгайн болон хуурамч бараа борлуулалтаараа зартай болсон. Энэ жагсаалтад мөн Хятадын “Alibaba Group”-ээс салбарлан гарсан “Таобао” /Taobao/ ч багтдаг.

Үүний хариуд Хятадын “акул” компаниуд АНУ-ын эсрэг удаан хугацаанд тууштай тэмцсээр ирсэн билээ.

Шанхайн шүүхэд бараа бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн, барааны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлддэг гэх гомдол, нэхэмжлэлүүд хэдэн зуугаараа ирдэг гэв.

Нөгөөтэйгүүр, “Alibaba Group”-ийг үүсгэн байгуулагч Жек Ма тайлбарлахдаа, зохиогчийн эрх зөрчсөн гэх тэдгээр хуурамч бараа бүтээгдэхүүнийг компанийн сүлжээнээс гаргах нь үнэхээр хүндрэлтэй байдаг. Учир нь, тэдгээр бүтээгдэхүүн нь чанар болоод үнийн хувьд бренд гэх тодотголтой бараануудтай харьцуулахад хавьгүй илүү эрэлттэй байдаг гэв.

Бээжин ч мөн зах зээлд нэг компани дангаараа ноёрхох монополийн эсрэг хууль тогтоомжийг чангатгах төлөвтэй байгаа юм. Хуулийн энэ санаачлагыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин аль хэдийн дэмжсэн гэж “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг мэдээлэв.

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x