Нийгмийн

МАН-ын Бага хурал: Э.Батшугарыг 95, Ц.Идэрбатыг 97,8 хувийн саналаар БАТАЛЛАА

МАН-ын Удирдах зөвлөл 17.00 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргээс УИХ-д гишүүн сонгох нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших эрхмүүдийг тодруулсан.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Хэнтий аймагт тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, удирдах зөвлөлийн хурлаар тэднийг дэмжсэн юм.

Ийнхүү Удирдах зөвлөлийн хурал дуусч, Бага хурал үргэлжлүүлэн хуралдуулсан. Хурлаар нэр дэвшигч Ц.Идэрбатыг 97.8, Э.Батшугарыг 95 хувийн саналаар тус тус дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-02 10:29

Хаахаахаах. МАНгар гэдэг нь

Холбоотой мэдээ

Back to top button