Нийгмийн

ПАРАЛИМП: Өнөөдөр манай дөрвөн тамирчин хүч үзнэ

“ТОКИО 2020” Зуны Паралимпын наадамд манай улсын 11 тамирчин өрсөлдөж байгаа. Үүнд Таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 -кгийн жинд Ганбатын Болор-Эрдэнэ хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн 49-кгийн жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлээд дараалаад гарч эхний тулаанаа хийнэ.

Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байна.

Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөнө.Тамирчин, дасгалжуулагч нартаа Их амжилт хүсье.

Зандраагийн Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button