Нийгмийн

Д.Мөнхболд: Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирээгүй

Өнгөрсөн наймдугаар сарын 16,17-нд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ний 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан Хүй долоо худагт болсон.

Энэ барилдааны дараа шөвөгт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан билээ. Түүнчлэн улсын арслан Ц.Содномдорж улсын аварга Э.Оюунболдыг сэргээшийн шинжилгээ өгье хэмээснээр шөвөгт үлдээгүй ч гэсэн тэд шинжилгээ өгсөн.

Тэгвэл бөхчүүдийн шинжилгээний хариу БНСУ-аас ирж, гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл тархаад байна.

Бид энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболдоос тодруулахад "Гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл худлаа. Бөхчүүдийн допингийн хариу ирээгүй байгаа. Нийт 18 бөхөөс шинжилгээ авсан" гэлээ.

18 бөхийн 16 нь барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд бол хоёр нь Ц.Содномдорж, Э.Оюунболд нар юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button