Нийгмийн

“ЗУСЛАНГИЙН ГАЗАР ЗАРНА” ГЭХ ЗАРЫН ЦААНА: Кадастрын компанийн захирлын дүр эсгэж, гурван жилийн турш 303 саяыг залилжээ

“Зуслангийн газар зарна” гэх зар зарын сайтуудаар хөглөрч байдаг. Хот тэлж, агаар салхитай, аятайхан зуслангийн газартай болох хүсэлтэй хүмүүс ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэгвэл олон нийтийн энэ их эрэлт, хүсэлтийг ашиглаж, бүтэн гурван жилийн турш залилан хийсэн этгээдэд шүүхээс долоон жилийн ял оноолоо.

-ТЭРБЭЭР ӨӨРИЙГӨӨ ХҮДЭР АНУ КАДАСТРЫН КОМПАНИЙН ЗАХИРАЛ ХЭМЭЭН ТАНИЛЦУУЛЖ БАЙЖЭЭ-

Тодруулбал 39 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй Г гэгч эмэгтэй залилангийн хэргээ эхлүүлсэн бөгөөд өөрийгөө “Хүдэр Ану” гэдэг кадастрын компанийн захирал гэж танилцуулдаг байжээ. Улмаар хуурамч итгэмжлэлийг ашиглах, өөрийн газар гэж итгүүлэн “Зуслангийн газар зарна, газар авч өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар газар үзүүлэн улмаар кадастрын зураг гаргуулан бичиг баримтыг өөрөө болон бусдаар дүүргийн газрын албадуудад өгч, тэдгээрт итгэл төрүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч нарын мөнгийг өөрийн болон эцгийнхээ дансаар авдаг байжээ.

Тэрбээр 2015 оны наймдугаар сараас 2018 оны зургаадугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд газар олгох эрхгүй атлаа “Зуслангийн газар зарна” гэсэн зарыг фейсбүүк болон Үнэгүй.мн тавьж, үргэлжилсэн буюу 23 удаагийн үйлдлээр бусдад нийт 303.050.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

-ХОХИРОГЧДЫГ ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ 24 УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ЗАЛИЛЖЭЭ-

1. 2015 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Огтэй зуслангийн газар зарна гэх интернет зарын дагуу уулзаж, Сэлбийн зусланд газар үзүүлж, худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Д.Огээс 2015 оны есдүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөг авч залилсан,

2. 2015 оны 12 дугаар сард иргэн Ц.Нагаас “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн овоо орчим 10 айлын газар авч өгнө” гэж хуурч 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3. 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зуслангийн газар зарна гэх интернет зар тавьж, улмаар иргэн Ц.Бртай уулзаж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайд 5 айлын зуслангийн газар үзүүлж, худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ц.Браас урьдчилгаанд 10.000.000 төгрөг авч залилсан,

4. 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариат Б.Ө-Оын 344 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий 3 итгэмжлэл, 3 иргэний үнэмлэхийн лавлагаа бүхий баримтуудыг хуурамчаар үйлдсэн, улмаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт нэр бүхий иргэдийн газрыг өөрт олгосон итгэмжлэлийн дагуу бусдад худалдахаар хуурамч итгэмжлэлийг ашигласан,

5. 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Элтай зуслангийн газар зарна гэх интернет зарын дагуу уулзаж, Бэлхэд 4 айлын газрыг 18 сая төгрөгөөр худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Элаас урьдчилгаанд 9.120.000 төгрөг авч залилсан,

6. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нттай зуслангийн газар зарна гэх интернет зарын дагуу уулзаж, Сэлэхийн зусланд газар үзүүлж, 9 айлын газар худалдахаар тохиролцон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж Т.Нтаас 2016 оны 5 дүгээр сарын 23-ны өдөр мобайл банкаар 5.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар авч өгнө” гэж хуурч, иргэн Б.Шгоос нийт 21.850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Аад “Хандгайтын зусланд байрлах 2 айлын газар зарна” гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Нтад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бугатын амны ойролцоо 4 айлын газар зарна, гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухарт №000590910 дугаар гэрчилгээтэй 700 м.кв газрыг өөрийнх гэж танилцуулан” хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч О.Бдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 11.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2017 оны 6 дугаар сар болон 8 дугаар саруудад өөрийгөө “Хүдэр Ану” гэдэг кадастрын компанийн захирал гэж танилцуулан “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнт гэх газарт 10 айлын газар авч өгнө” гэж хуурч “Нью жуулчин турс” ХХК-ийн ажилчид болох нэр бүхий 10 иргэнээс иргэний үнэмлэхийг хуулбарлан авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Марко поло ордны 208 тоотод Г.Бнгаас нийт 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2017 оны 8 дугаар сард иргэн Б.Тн, Э.Чт нарыг “Дүүргийн газрын албаны таньдаг хүнээр дамжуулан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд уулын баруун талын аманд 6 айлын газар авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нараас 22.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн орчим “Зуслангийн газар зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Бныг төөрөгдөлд оруулан түүнээс 5.000.000 төгрөгийг Голомт банкны .... дугаарын данс ашиглан авч залилсан,

14. 2018 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл худалдааны төвийн орчим “Газар зарна” гэж хуурч, газар сонгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч П.Цмын 2.000.000 төгрөгийг бэлнээр түүний нөхөр Х-ээр дамжуулан авч залилсан,

15. 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Тамгын газрын үүдэнд газар зарна гэж хуурамч бичиг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 0,7 га хэмжээтэй газрыг зарна гэж хохирогч Н.Хнгаас 12.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

16. 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол “БСГТ” ХХК-ийн байранд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байршилтай 1 га газрын гэрчилгээг гаргуулж өгнө хэмээн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн С.Гг, Б.Св, С.Мр, О.О, М.Т нараас тус тус 4.200.000 төгрөгийг, нийт 21.000.000 төгрөгийг гэрч Н.Дгийн .... дугаартай данснаас өөрийн “БСГТ” ХХК-ийн Голомт банкны .....дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

17. “Үнэгүй.мн” сайтад “Ар гүнтэд зуслангийн газар зарна” гэсэн зар байршуулж, зарын дагуу иргэн Г.Э, Г.Эа нартай холбогдон түүнд өөрийн эзэмшлийн бус Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байх 2 айлын газрыг өөрийн эзэмшлийн газар гэж итгүүлэн зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 3 дугаар сарын 7-ноос 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

18. Н.Нтад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бугатын амны ойролцоо 4 айлын газар зарна, гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны салбараас 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт “Бугын ам” гэх нэртэй газар 2 айлын газар худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч мэхлэн иргэн Д.Бйгаас 6.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

20. Ц.Нагаас 14 айлын зуслангийн газрын гэрчилгээ олгуулж өгнө гэж хуурч, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро молл худалдааны төвийн нэг давхарт байрлах цайны газарт урьдчилгаа гэх 28.000.000 төгрөгийг бэлнээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

21. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Асд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Хандгайтад 5 айлын зуслангийн газрын эзэмших эрх авч өгнө гэж хуурч 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

22. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Гацууртын их ам” гэх газарт 1.400.000 м.кв талбай бүхий 2 айлын газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан иргэн З.Оагаас 6.080.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

23. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын амны дээд хэсэгт газар зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд иргэн З.Бсаас 15.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

24. С.Цмыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 700 м.кв газар худалдана хэмээн хуурч ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Голомт банкны салбараас урьдчилгаа 5.000.000 төгрөгийг “БСГТ” ХХК-ийн .... тоот дансаар шилжүүлэн авч залилжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button