Нийгмийн

Цагдаагийн мөрдөгч хар тамхины хэрэгтнээс хахууль авч, нотлох баримт хуурамчаар үйлджээ

Цагдаагийн албан хаагчид албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэгт туслагч, хамжигч болж, хахууль авах хэргүүд сүүлийн үед дуулдах болов. Ил болж байгаа нь цөөхөн боловч далд байдлаар цагдаагийн алба хаагчид албан үүргээ урвуулдагийг таашгүй. Хамгийн сүүлд гэхэд ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч хар тамхины хэрэгт холбогдож шалгуулж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр дахин нэгэн жишээ хүргэж байна. Цагдаагийн алба хаагч Д гэгч нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа хар тамхины хэргийг өөр дээрээ байлгаж, дарж өгье хэмээн амлаж, хар тамхины хэрэгт холбогдсон иргэнээс хахууль авсан байна.

-ТЭРБЭЭР ХАХУУЛЬ АВАХААС ГАДНА НОТЛОХ БАРИМТ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН НЬ ИЛЭРЧЭЭ-

Тодруулбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгаж, ажиллагаа явуулдаг болохыг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Г-ийн хэргийг чадахаараа хөөцөлдөж өгнө, би өөрөөсөө шилжүүлэхгүй өөр дээрээ байлгах гээд хичээе” гэж амлаж 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт М-оос 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан байна.

Мөн тэрбээр 2020 оны наймдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж, иргэн Д-ээс ирүүлсэн “сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн” тухай гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу ............ тоот хаягт байрлах Г-ийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн байна. Энэ үед хурааж авсан эд мөрийн баримтаар хураан авсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан бодис, бусад эд мөрийн баримтыг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд мөрийн баримтууд 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр цагдаагийн хэлтсийн хогтой хамт хог ачилтад ачигдаж үрэгдсэн байна.

Ингээд зогсохгүй алба хаагч Д нь дээрх хэргийн эд мөрийн баримтуудыг үрэгдүүлсэн үйлдлээ нуун далдлахын тулд 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, түүсэн ургамлыг шатаах, энгийн шарилжны ургамлаар жинг нэмэх зэрэг байдлаар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлджээ.

-ТҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ХЯНАЖ БАЙНА-

Тэгвэл тэрбээр хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт ханджээ. Улмаар прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс уг хэргийг прокурорт дахин буцаажээ. Уг хэргийг одоо прокурор дахин хянаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-20 10:07

Урьд нь Няндоржийн цэргүүд байхаас эхэлсэн иргэдийнхээ амг�##�ан тайван байдлын төлөө �##�ба үүргээ гүыцэтгэх ёстой боловч �##�бан туша�##�тнуудыг хамга�##�ж ирсэн цагдаагийнханы авилга ялзр�##� ямар түвшинд хүрснийг ,өнөөдөр Нянбаатар даргатай ХЗЯ өөрчлөлт хийхгүй бол ч горьгүй л болж.

Зочин
Зочин
2021-09-20 23:07

үнэн юм бичээрэй

Холбоотой мэдээ

Back to top button