Нийгмийн

Хан-Уулд 2021-2022 онд 12 цэцэрлэг, есөн сургууль ашиглалтад орно

Өнөөдөр /2021.09.22/ Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг барих барилгын шав өнөөдөр тавигдлаа. Шинэ цэцэрлэгийн барилгыг “Тэргүүн констракшн” ХХК 2022 оны III улиралд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй бүс болох Яармагийн 4 дүгээр хороонд 2021-2022 онд 940 хүүхдийн ортой 4 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн.

Тухайлбал Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн шинэ өргөтгөлийг 400 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтай, загварын БАГА сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг 2022 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил эхэлсэн.

Мөн 100 хүүхдийн ортой 145 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 240 хүүхдийн ортой 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөлүүд тун удахгүй ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болсон төдийгүй тус дүүргийн хэмжээнд 2021-2022 онд 12 цэцэрлэг, 9 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил үе шаттайгаар үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button