Нийгмийн

Хахууль авч, эрүүл хүнийг группт оруулдаг Баян-Өлгийн эмч, дарга нарт ял тулгахад бэлэн болжээ

Баян-Өлгий аймгийн эрүүл саруул иргэд үгсэн хуйвалдаж, эмч нарт авлига өгч группт ордог тухай баримтыг АТГ-аас өнгөрсөн 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн. Түүнээс хойш жил орчим хугацаа өнгөрчээ.

Тодруулбал тус аймгийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга, мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байсан нь илэрсэн юм.

Улмаар 420 орчим иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул байж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, үндэслэлгүйгээр улсаас группын мөнгө авч байсан нь тогтоогдсон байдаг.

Тиймээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж буй.

- ХОВД АЙМГИЙН ПРОКУРОР 59 ХҮНД ХОЛБОГДОХ 250 ХАВТАСТ ХЭРГИЙГ ХЯНАЖ БАЙНА-

Тиймээс жил орчим хугацаанд шалгасан ч хуулийн аль шатанд яваа нь тодорхойгүй байгаа эл хэргийн шалгалтын ажиллагаа юу болж байгааг албаны эх сурвалжуудаас тодруулсан юм.

Ингэхэд эл хэрэг АТГ-аас орон нутгийн прокурорын байгууллагад өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр шилжиж очоодбуйг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл эл хэргийг АТГ-т нэлээд удаан шалгасан бололтой.

УЕПГ-ын ОНХА-аас тодруулахад “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын дарга, гишүүд болон эмнэлэгийн зарим эмч нар иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоож, сунгахдаа хахууль авсан хэрэгт Ховд аймгийн прокурорын газраас хяналт тавьж байна. Хэрэгт нийт 59 хүнийг Эрүүгийн хуульд заасан хахууль авах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгасан.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай хэргийг шилжүүлж ирүүлсэн. Одоо Ховд аймгийн прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй эсэхийг хянаж байна.

250 хавтаст хэрэг бүхий олон холбогдогчтой хэрэг учраас прокуророос хуулийн дагуу хяналтын хугацаа сунгаж ажиллаж байгаа бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлнэ. Орон нутгийн прокурорууд цөөхөн учраас нэмэлт прокурор томилж, эл хэргийг яаралтай шийдэхээр ажиллаж байна” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-09-24 07:48

Хуулийн байгууллагуудаа цэвэрлэж авах цаг болсон. ЦАГ �##�даж болохгүй.

Зочин
Зочин
2021-09-24 21:55

Гишүүн болсон Бейсен гэдэг эмч нөхрийг шолгасан уу. Бараг толгойлогч нь гэхэд хилсдэхгүй

Зочин
Зочин
2021-09-26 09:42

hediin hahuuli ogch hedhen tsaas avah gj.muu yor baimaar.shashinsag suseg mglchuud tsagaa tulahaar ochuuhen amia hoohoilogchid

Холбоотой мэдээ

Back to top button