Нийгмийн

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрүүд үргэлжилж байна

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн долоо хоног болдог. Энэ өдрийг Монголчууд 2013 оноос эхлэн эрхийнхээ төлөө дуугарч тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн эрхийнхээ долоо хоног бүрт өөр өөрт хөтөлбөрт ажлуудыг зохион байгуулалттай явуулдаг юм.

Энэ жилийн хувьд энэ сарын 20-ны өдөр Сонсголын бэрхшээлтэй иргэдийн түүхийг алдаршуулах, хоёр дахь өдөр нь Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тогтвортой манлайлал, Гурав дахь өдөр нь сонсголын бэрхшээлтэй суралцагчдын хүрээнд эл өдрүүдийг тэмдэглэсэн. Харин дөрөвдэх өдрөө Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж дохионы хэлийг сонсголгүй иргэдийн эх хэл хэмээн хүлээн зөвшөөрсөн бол нарийн зохицуулалтыг хуульд тусгаж өгөхийг шаардсан юм. Харин өнөөдөр Сонсголын бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбоо агуулгаар өдөрлөг үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button