НИЙГЭМ

УДЭТ-ынхан “Хаадын хаан” жүжгийг толилуулахаар бэлтгэлээ хийж байна

Д.Нацагдаржийн нэрэмжит УДЭТ-ын хамт олон түүхт 90 жилийнхээ ойг угтаж Би.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

Ой угтсан ажлын төлөвлөгөөний дагуу шинэ уран бүтээлийн судалгааны хүрээнд 12-13 зууны Монгол улс, эзэн Чингис хааны түүхэн судалгааны бүтээлүүд, номуудыг уран бүтээлчид уншиж судлан уран бүтээлчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулж тэдний бүтээлч идэвхийг дэмжиж шүүгчдийн бүрэлдэхүүн байр эзлүүлж өргөмжлөл мөнгөн шагнал хүртээжээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан судалгааны ажлаа гүнзгийрүүлж түүхэн болон угсаатны зүйн судалгаа хийдэг тэргүүлэх зэргийн эрдэмтэдтэй уулзалт-лекц зохион байгуулсан нь “Хаадын хаан” бүтээл, түүхэн дүрээрээ судлахад үнэтэй ажил болсон байна.

Тухайлбал МУИС-ийн ШУС-ийн ХУС хариуцсан дэд захирал, профессор, Түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргал, БХЭШХ-н Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Б.Цогтбаатар, Хэл, шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Дулам нар Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны эрин үе, XIII зууны Монгол цэргийн зэр зэвсэг, байлдах арга ухааны түүх, Хэрлэний Хөдөө арлын түүх, Бурхан Халдун уулын түүх, археологийн дурсгал “Тэнгэр шүтлэгтэн, онгод шүтлэгтний зөрчил”, “Монгол хүний ялгарамж, онцлог” зэрэг сэдвээр лекц, сургалтыг зохион байгуулж УДЭТ-ын уран бүтээлчид хамрагджээ.

Түүхэн судалгааны ажлаа илүү өгөөжтэй, сонирхолтой болгохын тулд 2021 оны 9 р сарын 22 буюу Билгийн тооллын намрын дунд сарын 17-нд УДЭТ-ын уран бүтээлчид эзэн Чингис хааны төрж өссөн, оршин сууж байсан нутаг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт очиж “Танилцах өдөрлөг” зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулан босгосон Эзэн хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Судалгааны музейтэй танилцаж , монгол түмний уламжлалт зан үйл болох адуу онголон сэтэрлэх, шинэ уран бүтээлээ даатгах хүндэтгэлийн ёслол зэргийг үйлджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button