БОЛОВСРОЛ

Харвардын менежментор хөтөлбөрийн монгол дахь анхны төгсөлт боллоо

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас хэрэгжүүлж буй Харвард Бизнесийн сургуулийн Harvard ManageMentor (Харвардын МенежМентор) Монгол дахь хөтөлбөрийн анхны төгсөлт боллоо. Дэлхийн нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан энэхүү менежментийн сургалт нь Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнес удирдах гэсэн үндсэн 3 хэсэгтэй, нийт 41 модуль сэдэвтэй, 4 сарын хугацаанд үргэлжилдэг, онлайнд суурилсан, сүүлийн 20 гаруй жилд тасралтгүй шинэчлэгдэж байгаа сургалтын цогц платформ юм.

Тухайлбал Карьер, стресс, цагийн менежмент, Зорилгоо тодорхойлох, Өөрчлөлтийн менежмент, Бусдыг удирдах, Багийн менежмент, Төсөв боловсруулах, Бизнес төлөвлөгөө, Санхүүгийн үндэс, Инноваци, Бүтээлч байдал, Маркетинг, Гүйцэтгэл, Стратегийн гүйцэтгэл зэрэг хичээлүүдтэй бөгөөд сэдэв тус бүр дээр дэлхийн шилдэг компаниудын асуудлыг шийдэх кейс бүхий, ажилдаа шууд хэрэгжүүлж болох бизнесийн загваруудтай, санаа сэдэл авах бодит хүмүүсийн видео бичлэгүүдтэй. Мөн бүх хичээл нь монгол багш нарын чиглүүлэгтэй явдагаараа онцлогтой.

Дэлхийн шилдэг боловсролыг эх орондоо, эх хэлээрээ эзэмшиж, монгол менежерүүдэд манлайллын ур чадвар, карьераа өсгөх боломж олгож байгаа энэхүү хөтөлбөрийн анхны курсыг 80 орчим компанийн 90 гаруй менежер, дунд, түүнээс дээш шатны удирдлагууд төгсч Харвард Бизнес Паблишингийн сертификатыг гардан авлаа.

Хөтөлбөрийн дараагийн үе шат 2021 оны 10 дугаар сарын 1-нд эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button