ЭРҮҮЛ МЭНД

Нийслэлд 5832 ор дэлгэсэн ч 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна

Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 194 сургуулиас коронавирусийн 1000 гаруй тохиолдол илэрчээ. Мөн 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 31 их, дээд сургуулиас 469 тохиолдол бүртгээд байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг аж. Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна.

Коронавирусийн энэ удаагийн давалгаагаар эрүүл мэндийн ажилчид ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button