Нийгмийн

Будапешт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 29 иргэн иржээ

Будапешт-Улаанбаатар чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ. Тус нислэгээр 29 зорчигч, 1,190 кг тээштэй буусан байна.

Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан гурван хүүхэд, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн найман хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед дөрвөн алба хаагч ажилласан байна.

Өнөөдөр мөн 08:24 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг газардаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button