Нийгмийн

Петровис карттай бол 30, картгүй бол 20 мянгад бензин өгч эхэлжээ

Петровис Группийн зүгээс нийслэл хотод шатахууны нөөцийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор нөөцийн оновчтой удирдлага хийж, үе шаттай арга хэмжээ авч байна.

Өнөөдрөөс эхлэн Петровис Группийн 15 ШТС-аар дамжуулан АИ-92 бензинийг дараах байдлаар олгохоор боллоо.
-Петровис карт болон талоны хэрэглэгчид 30,000 төгрөг

-Бэлэн болон банкны карттай хэрэглэгчид 20,000 төгрөгөөр олгож эхэллээ.

Дизель түлш бүх ШТС-аар хэвийн олгогдсоор байна. Одоо байгаа шатахууны нөөц дээрээ тулгуурлан хүн бүрд хүртээмжтэй байлгахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Эднийхээр л үйлчлүүлэхгүй байхад л болоо шүүдээ.Тэртээ тэргүй хүнд үед царайгаа харуулсан газар.Өөр Сонголт хий хүмүүсээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button