Нийгмийн

ЭМЯ: 1991 халдвар илэрч, 19 хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1991 /Улаанбаатарт 1043, орон нутагт 945/ тохиолдол илэрч, 61-ээс дээш насны 19 хүн нас барлаа.

Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1152 болов.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 6848 эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:

  • Хөнгөн 11924
  • Хүндэвтэр 7026
  • Хүнд 2167
  • Нэн хүнд 384 иргэн эмчлүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-27 12:09

ХАЛДВАРЫН ТООГОО ХУДАЛ БУУРУУЛЖ МЭДЭЭЛЭХЭЭ ЗОГСОО

Холбоотой мэдээ

Back to top button