Нийгмийн

С.Эрдэнэгүй АН-ын эвлэрэл

Өнгөрсөн долоо хоногт хиам огурци дундаа тавин найрлаж, эв нэгдлийн баяраа тэмдэглэсэн АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийж, АН-ын хоёр талын үл ойлголцол нэг мөр зогсож байгааг мэдээлэв.

Тэд хамтдаа хуралдаж, дундаа нэг дарга сонгох болсноо дуулгав. Түүнчлэн энэ хурал нь сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээсэн онцгой чухал үйл явдал. АН-ын уналтын үед томоохон өөрчлөлт хийхээр цугласан хэмээлээ.

Гэхдээ нэг зүйл анзаарагдсан нь тэдэн дунд С.Эрдэнэ алга. Өнгөрсөн долоо хоногт нэгдэж буйгаа зарлаж хийсэн хэвлэлийн хуралд нь ч байсангүй. Хиам идэж, найрлахад нь ч харагдаагүй. Өнөөдрийн хэвлэлийн хуралд нь ч ирсэнгүй. Хоёр хуваагдсан АН-ын нэг талынх нь “том босс” байтлаа эвлэрлийн хуралдаа яагаад оролцохгүй байгаа нь тун ч анхаарал татав.

Тиймээс энэ нь АН-ын албан ёсны эвлэрэл мөн үү. Эсвэл нөхөн сонгуульд зориулсан түр жүжиг үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. С.Эрдэнэ “АН нэгдээгүй” гэж хэзээ гарч ирэхийг таашгүй.

Тус намын эвлэрлийн хурал 2021 оны 11-р сарын 5-нд болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сан
сан
2021-09-27 13:46

эрдэнэ дарга хэзээч урвах хүн биш.цогтгэрэл хүн �##�ахаас ч сийхгүй хүндээ....магадгүй....ажилчид нь ярьдаг юм шүү@!!!??? манай намд яах гэж.хэний да�##�гавараар шург�##�саныг мэдэхгүй юм.цаг хугацаа удахгүй харуулах бизээ.

Зочин
Зочин
2021-09-27 13:55

Эрдэнэ �##�га болж АН хэвэндээ орлоо.Эрдэнэ 2 сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээх ёстой шүү

зочин
зочин
2021-09-27 17:27

Өнөөдөр Эрдэнэ байсан бол Баабар лав энэ хур�##�д оролцохгүй байсан даа, энэ бах мэлхий АН-ыг мөн ч б�##�лаж байгаа хүн дээ. 11- сарын 5-нд Эрдэнэ гарч ирээд би АН-ын тамгатай дарга нь байна гээд хэрүүл гаргах магадл�##� бараг л 100 хувьтай шүү.

Холбоотой мэдээ

Back to top button