Нийгмийн

“Роснефть” засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн асуудлаар ажиллаад ирсэн багийнхны төлөөлөл "Аравдугаар сарын 1-нээс ААН-үүдийн захиалга 44,000 тонн болон есдүгээр сарын захиалгын үлдэгдэл 9,000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас нийлүүлэхээр байна. "Роснефть” компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа бидэнд мэдэгдсэн. БНХАУ-аас 150 вагоныг есдүгээр сард багтаад нийлүүлнэ. Шилжүүлэн ачих байгууламжид 32 вагоныг шилжүүлэн ачсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараагийн ээлжийн 50 вагон Эрээнд ирж байгаа гэх мэдээлэл ирсэн. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1,000 тонн авто бензин хэрэглэдэг. Авто бензинийг ААН-үүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-27 16:44

Хахаха. Нэртэйгээр нь манай МАН-ийн ялгуусан �##�дөрт дарга Оюун-Эрдэнийн гуйснаар муйснаар гээд биччихээсэй. Бүүр нэг энэ мэдээ зэдээ нь соци�##�измын нийгмийг санагдуулаад байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button