Нийгмийн

0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ.

Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд хандан мэдэгдлээ.

Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button