Нийгмийн

С.Амарсайхан салбараа удирдаж чадаагүй С.Энхболдыг шүүмжлэв

Өчигдөр /2021.09.27/ УОК 15.00 цагаас хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцсэн. Улмаар мэдээлэл хийж, арваннэгдүгээр сарын 1 хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан талаараа мэдээлэв.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Улсын хэмжээнд 27 мянга гаруй ор байдаг. Үүний 21700 орон дээр нь тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Манай эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан. Өчигдөр нэн хүнд, өндөр эрсдэлтэй 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг харьяа эмнэлгүүдэд нь хэвтүүлсэн. Эхний ээлжинд архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ эмнэлэгт авч байгаа. Үүнээс гадна өвчтөнүүдийнхээ биеийн байдлаар эрэмбэлэн хэвтүүлэн эмчлэх аргыг авна” хэмээв.

Харин Шадар сайд С.Амарсайхан сөргүүлэн ийм байдалд хүрсэн нь Эрүүл мэндийн яамны арчаагүй ажиллаж байгаагийнх хэмээн шууд хэлэв.

Тодруулбал, “Эрүүл мэндийн салбар олон талд, олон удирдлагатай байгаа нь эрүүл мэндийн салбарыг сульдуулж байна. Эрүүл мэндийн яам гэж байгаа бол бүх байгууллагаа удирддаг, чиглүүлдэг, үйл ажиллагааг нь хянаж, тогтолцоог нь сайжруулахгүй бол өнөөдрийн байдлаар гурван толгойтой могой шиг л явна” хэмээн С.Энхболдыг хэрхэн ажиллаж буйг дүгнэв.

Энд дарж сонсоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-28 14:01

УСАН ОРГИЛУУР АМАРСАЙХАН ӨӨРӨӨ �######�ААД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШД. ХИЙЖ БҮТЭЭЖ БГАА ЗҮЙЛ ТҮЙ Ч БАЙХГҮЙ ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙГҮЙ ЭТГЭЭД.

Иргэн
Иргэн
2021-09-28 18:10
Reply to  Зочин

Энэ Амарсайхан дандаа бу�####�д бурууг тохдог их зэвүүн нөхөр юмаа.

zochin
zochin
2021-09-28 14:42

Enhbold said tun hetsvv nuhtsuld mash sain ajilj baigaa shv harin ch neg iim ved emch suvilag nar zugtaj bhad harinch zvtgeedl bga haragddag shv.uur sedev oldohgvi bga bol uuriihuu hiij bgaag 1harchaarai ho

Зочин
Зочин
2021-09-28 15:10

Өөрсдөө тэгээд тус�##�ж зохицуулаач. ЭМЯ-ны зөвлөгөө сан�##�ыг дэмжиж УОК шийдвэрээ гаргаач. ЗГ-т хэлж яасэы сайдтай эн зэрэгцэж байгаа намын буюу танилын томилгоог зогсоо.

Холбоотой мэдээ

Back to top button