НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

КЕЙСҮҮД: Ковидтой иргэд гэртээ амиа алдсаар байна

Ковидын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж, өдөрт нас барах иргэдийн тоо 20 руу дөхөв. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо есдүгээр сарын 28-ны байдлаар 1152 болоод буй юм.

Шинжилгээ ч үгүй, эмчилгээ ч үгүй цаашлаад халдвар авсан эсэх нь тодорхойгүй, өөрөө мэдээгүй иргэд гэртээ хүндрэх, нас барах эрсдлүүд нэмэгдсээр…

Эх сурвалжийн мэдээллээр дараах иргэд ил харагдах гэмтэл шархгүй, ковидын онош батлагдсан иргэд ийнхүү гэртээ нас баржээ.

КЭЙС НЭГ: Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд оршин суух 65 настай эмэгтэй И нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байна. Талийгаач коронавирусийн халдвар авч, гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байсан гэх бөгөөд ийн харамсалтайгаар амиа алдсан байна.

КЭЙС ХОЁР: Хан-Уул дүүргийн 15-р хороонд орших байранд амьдардаг 53 настай эрэгтэй Н нь ил харагдах шарх, гэмтэлгүй амиа алдсан байна. Талийгаач долоо хоногийн өмнө ковидоор өвчилсөн гэх бөгөөд гэртээ эмчилгээ хийлгэж байх хугацаандаа ийн амиа алджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач нь цусны бөөгнөрөл оноштой, эмнэлгийн хяналтад байжээ.

КЭЙС ГУРАВ: Баянгол дүүргийн 21-р хороонд амьдардаг 59 настай эрэгтэй А нь ил харагдах шарх, гэмтэлгүй амиа алджээ. Талийгаач нь зүрхний хэм алдагддаг, ковидоор өвчилсөн байсан аж.

ӨМНӨХ НИЙТЛЭЛ: КЭЙСҮҮД: Ковид туссан иргэд гэртээ, ажил дээрээ нас барсан тохиолдол гарлаа

КЭЙСҮҮД: Иргэд халдвар авсан эсэхээ ч мэдэлгүй гэртээ хүндэрч, амиа алдаж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button