Нийгмийн

КЭЙС: Согтуу дэслэгч цэргийг унтлагын цагаар нь зодож хөнөөжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кэйсүүд олон байна. Бид анхаарал татах кэйсүүдийг тайлангаас эш татан мэдээлж байна.

КЭЙС

...2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргүүдийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ...хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан...

(Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 17:22

Монгол цэргүүд минь 21 зуун болчихоод байхад согтуу цэргийн дарга нартаа зодуулаад үхсээр байх юмуу . Согтуу дарга хэнч байсан ороод ирэхэд нь өрсөөд бүгдээрээ нийлж байгаад хэмхэртэл нь зодоод гаргаад чулуудчихаж бай л даа . Цэргүүд байж нэгнийгээ хамгаа лж чадахгүй байж яаж эх орноо хамгаа лах юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button