Нийгмийн

Улсын үйлдвэрийн “Эрдэнэт Медипас” эмнэлгийг “ЗАРЖ ИДСЭН” Ц.Даваацэрэнгийн хэрэг АТГ-т “царцжээ”

Өнгөрсөн даваа гарагт УОК-оос мэдээлэл хийх үеэр Шадар сайд С.Амарсайхан 200 ортой Эрдэнэт Медипас эмнэлгийг төр өөртөө авахаар болсон талаар мэдээлсэн.  “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай, өнөөдрийн ханшаар 120-130 тэрбумын өртөг бүхий том эмнэлэг.

Уг эмнэлгийн барилгыг Эрдэнэт үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгажээ. Гэтэл 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж нэг хувийн компанид шилжүүлсэн байдаг. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэрээс 2016-2020 он хүртэл 12.7 тэрбум төгрөг бэлнээр урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр авсан хэмээн шадар сайд ярьсан.

-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН ЭМНЭЛГИЙГ ХУВИЙН КОМПАНИД ҮНЭГҮЙ ӨГСӨН ХҮН БОЛ Ц.ДАВААЦЭРЭН-

Тиймээс эл эмнэлгийн барилга яагаад хувийн компанид шилжсэн, хэн шилжүүлсэн талаар судаллаа.

Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан эл эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай Медикал ХХК-д өгөх тушаал гаргасан хүн бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Ерөнхий захирал Ц.Даваацэрэн. Тэрхүү тушаал гарахаас өмнө хэд хэдэн гэрээ хэлцэл байгуулж, сууриа бэлдсэн байх юм. Тодруулбал,

-“Эрдэнэт Үйлдвэр” ХХК нь “Медипас” ХХК-тай  2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр санамж бичиг,

-Эрдэнэт үйлдвэр ХХК, Япон улсын эрүүл мэндийн олон улсын ажиллагааг дэмжих “Медипас” нийгэмлэг, Медипас ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр гурвалсан гэрээ,

-Олон улсын жишигт нийцсэн Япон улсын эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежментийг “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт хэрэгжүүлэх Дэд гэрээ

-“Эрдэнэт медикал” төв эмнэлэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалтыг эргэн төлөх Дэд гэрээ,

-“Эрдэнэт медикал” төв эмнэлэгт Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах гэрээ

-Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үзүүлэх гэрээ тус тус байгуулж байжээ.

Ингээд хамгийн сүүлд буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн 2016 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн А/108 тоот тушаалаар албан ёсоор шилжүүлж өгсөн байх юм.

Ийнхүү Монгол-Японы хамтарсан энэхүү эмнэлгийг 2016 оны тавдугаар сарын 7-нд албан ёсоор нээж, эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд хоёр талаас ач холбогдол өгч, Япон Улсын Элчин сайд Такэнори Шимизү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон орон нутгийн удирдлагууд оролцож байсан нь гэрэл зурагт баримттай үлджээ. Өөрөөр хэлбэл улсын үйлдвэрийн хөрөнгөөр барьсан эмнэлгээ хувийн компанид ямар ч хүүгүй зээлдүүлсэн нэрээр үнэгүй шилжүүлчихээд манай дарга нар баярлан тууз хайчилж байсан байх юм.

-184 САЯЫН ӨРТӨГТЭЙ 12 МАШИНЫ ЗОГСООЛЫГ Л ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БУЦААН АВЧЭЭ-

Ингэж улсын өмчийг хувийн компанид шилжүүлэхдээ 65 тэрбум 56 сая төгрөгийн өртөгтэй уг үл хөдлөх хөрөнгөөс 2016 оны есдүгээр сард 184 сая төгрөгийн өртөг бүхий 12 ширхэг автомашины зогсоолыг л Эрдэнэт үйлдвэр буцааж авчээ. Улмаар 2016 оны 12-р сарын 31-ний байдлаар үлдэгдэл 64 тэрбум 871 сая төгрөгийг “Медипас” ХХК-иас авах авлага хэмээн бүртгэсэн байх юм. Үүнд дараах хөрөнгүүд багтаж буй юм.

-Барилга байгууламжийн 18.1 тэрбум,

-Орон сууц 50 айлын 3.6 тэрбум,

 -Тавилга, эд хогшил 27.8 тэрбум,

-Эргэлтийн хөрөнгө 231 сая,

 -Тоног төхөөрөмж худалдан авахаар шилжүүлсэн төлбөрт 15 тэрбум,

 -Эмнэлгийн ерөнхий төлөвлөгөө хийсэн зардалд 27 сая төгрөг болсон байна.

Ц.Даваацэрэн дарга ийнхүү улсын өмчийн 64.8 тэрбумын хөрөнгийг хувийн компанид шилжүүлэхдээ  урт хугацаат авлагаар бүртгэж, 18 жилийн турш тодорхой графикт тусгасан дүнгээр төлөхөөр гэрээ байгуулжээ. Ингэхдээ жилд 2-5 тэрбум төгрөгийн төлбөрийг эргүүлэн тооцож авах ба ямар нэг хүү тооцохгүйгээр гэрээ хийсэн байна. Түүнчлэн авлагын үнэ цэнийн бууралтыг жилийн 8 хувийн дискаунтаар тооцож, 32 тэрбум төгрөгөөр хорогдуулан бүртгэлд тусгасан байна.

Гэтэл гэрээ байгуулсан 2016 оноос хойш өдгөө таван жил өнгөрсөн байхад “Эрдэнэт Медипас” эмнэлгийн зүгээс Эрдэнэт үйлдвэрт гэрээний хүрээнд төлөх ёстой мөнгөө огт төлж байгаагүйгээр барахгүй, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг хөнгөлөлттэй үнээр үзсэн гэх байдлаар 2016-2020 оны хооронд тус үйлдвэрээс нэмж 12.7 тэрбум төгрөг авсан байх юм.

-ТӨРИЙН ӨМЧИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ШИЛЖҮҮЛСЭН ЭЛ АСУУДЛЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХЫГ Х.БАДАМСҮРЭНД ДААЛГАЖ БАЙЖЭЭ-

Энэ асуудал саяхан мэдэгдэж байгаа юм биш. Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монголбанкнаас 2016-2019 оны хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын үеэр эл эмнэлгийг хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус болох зөрчил илрүүлж байсан байх юм.

Тодруулбал эл гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11.8, 30.3 дахь заалтыг зөрчиж, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад зээлдүүлж, шилжүүлсэн байна. Мөн компанийн тухай хуулийн 48.1 дэх заалтыг зөрчиж, зээлдүүлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор компанийн өөрийн хөрөнгө, тухайн үеийн компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багасгасан гэрээ байгуулсан байна гэж үзжээ. Тиймээс төрийн өмчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй шилжүүлсэн ерөнхий гэрээ, дэд гэрээнүүдийг цуцлах, хууль хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээ авахыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд даалгаж байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандсан юм байна. Гэхдээ шүүхийн процесс үргэлжилж буй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээж буй юм.

-Ц.ДАВААЦЭРЭНГИЙН АВЛИГЫН ХЭРЭГ ШҮҮХЭЭС БУЦАЖ, АТГ-Т ОЧООД ДАХИН “ГАЦЖЭЭ”-

Эл хэргийг өдүүлсэн нөхөр болох Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн 2016 оны 11-р сард буюу эл эмнэлгийг хувийн компанид өгснийхөө дараа тун удалгүй одоогийн захирал Х.Баадмсүрэнд ажлаа хүлээлгэн өгөөд алга болсон байдаг.

Хожмоо буюу гурван жилийн дараа 2019 оны аравдугаар сарын сүүлээр Ц.Даваацэрэнг АТГ-аас саатуулан цагдан хорих 461-р ангид хорьж, шалгаж эхэлсэн. Түүнийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.

Түүнийг огт зөвтгөж болохгүй нэг шалтгаан нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн  зэсийн овоолгыг П.Цагааны “Ачит-Их” компанид 100 хувь зүгээр өгчихсөн гэх явдал. Түүнийг төрийн эзэмшлийн 34 хувиас татгалзах замаар авлига авсан хэмээн АТГ-аас ийн шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд нам жим болсон.

Тиймээс бид Ц.Даваацэрэнд холбогдох хэрэг өдгөө хаана, аль хуулийн байгууллагад явааг тодрууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2020 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Ц.Даваацэрэн нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин УЕПГ-аас эл хэргийг тухайн сард нь хянаад Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн аж.

Гэвч тус шүүхээс 2020 оны зургаадугаар сард хуралдаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байх юм. Тиймээс уг хэрэгт дахин  мөрдөн байцаалтын ажиллагаа хийж эхлээд дахин жил гаруй хугацаа өнгөрөөд байгааг мэдээллээ. Өөрөөр хэлбэл уг хэрэг эргээд АТГ-т очоод гацсан гэсэн үг.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн  зэсийн овоолгыг П.Цагааны “Ачит-Их” компанид 100 хувь зүгээр өгчихсөн гэх, мөн “Эрдэнэт” үйлдвэрээс оффшор бүс дэх хэд хэдэн данс руу олон сая ам.долларын гүйлгээ хийсэн гэх хэрэгт ийн хоёр жил дамнуулан шалгуулж буй Ц.Даваацэрэнгийн хувьд улсын өмчийг хувийн компанид ямар ч үнэ төлбөргүй өгөөд, оронд нь их хэмжээний авилга аваад гаршсан этгээд бололтой. Түүнд холбогдох хэрэг ийн удааширсан нь магадгүй “Эрдэнэт медипас” эмнэлгийг хувьд шилжүүлсэн хууль бус үйлдэл нь нэмэгдсэнтэй холбоотой ч байж мэднэ.

Тэрбээр хууль хяналтын байгууллагад авлигын хэргээр ийн шалгуулж байсан хэрнээ Уул уурхайн яамны Зэсийн төслийн удирдагчаар нэг хэсэг ажилласан. Улмаар Д.Сумъяабазарыг ажлаа өгөх үед хамт явсан гэх.

Ямартаа ч Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан цар тахалтай тэмцэж байгаа энэ үед эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоож, тус эмнэлгийг улсын өмчид буцаан авч зориулалтын дагуу ашиглах ажлыг Шадар сайд эхлүүлээд байна. Улмаар энэ ажлыг ЗГХЭГ-ын дэд дарга Ганбат, Шадар сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл нарт нарт үүрэг болгосон. Процесс хэрхэн өрнөхийг харах үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дел
Дел
2021-09-30 08:38

давацэрэнгийн ард элбэгээ цагаан нар байгаа

Зочин
Зочин
2021-09-30 11:38

үнэн үнэн таравган хүн байёан

Тэнэг эгүүр
Тэнэг эгүүр
2021-09-30 11:43

Эгүүр ингэж хүн гүтгэж болохгүй. Эсвэл шантаажлах гээд байдаг юм уу?

АлтантуА
АлтантуА
2021-09-30 12:30

Эгүүр Гүтгүүр шулам болжээ

Наад луйварыг Хүүк ивээлдээ авсан
Наад луйварыг Хүүк ивээлдээ авсан
2021-09-30 12:50

“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн овоолгыг П.Цагааны “Ачит-Их” компанид 100 хувь зүгээр өгчихсөныг Хүүк ивээлдээ авсан. Мөсөн гулгуур барьан нэрээр Хүүк Овунэрдэнэ нар овоолгыг, эмлэгиыг бүгдийг Хүзүүгүй нарт үнэгүй өгсөн.

zochin
zochin
2021-09-30 13:51

ingej gutgej bohgui shu dee

Зочин
Зочин
2021-09-30 20:19

Цаддагүй Цагаан бэ

Уншигч
Уншигч
2021-09-30 21:41

Энэ жижиг гарын хулгайч,Элбэгдоржийн утсан хүүхэлдэй Эрдэнэт үйлдвэр хийж гийгүүлсэн юмгүй харин хохирол учруулсан этгээд.ямарч захир�##�ын зангараг мэдлэг байхгүй з�##�ьжин этгээд.баримт нь байсаар байхад яагаад хариуцлага хүлээхгүй байгаа ш�##�тгаан нь тодорхой мөнгө.үүнэс гадна олон хүний ажил амьдр�##�аар тоглосон нөхөр шүү дээр .бурхан шийтгэлийг нь хүлээлгэх байлгүй.

Зочин
Зочин
2021-10-01 08:56

АЧИТ ИХТ БОЛОН МЭДИПАС ХОЁРЫГ БУЦААЖ АВ..ШААРДАЖ БНА.

харамсалтай
харамсалтай
2021-10-01 16:43

Шууд луйвар хийжээ. НӨГӨӨ төрийн өмчийн газар, сангийн яам хаана байсан юм вэ? ХУУЛИЙНХАН яагаад АВЛИГАЧДЫН ТАЛД , асуудлыг шийдэхгүй хэргийг уяаад байна вэ? ТЭР цагааны үйлдвэрийг ч шууд улсын болгох ёстой юм байна. ТӨРД ажлаад луйвар хийдэг энэ тогтолцоог нураах болжээ. ЮУНЫ өмнө хуулийн байгууллагуудаа цэвэрлэхгүй бол луйвар үргэлжлэх л болно.

1
1
2021-10-02 20:51

Бузар булай нь бялхаж байдаг буянгууд юмаа !! Эбэ ахын бизнес биздээ ! Яаядаа энэ луйварчдыг

Зочин
Зочин
2021-10-05 18:28

Duugiin bas shalga hobsgoliin tsagdaagiin darga ter l hamag yumiig ni zohitsuuldag

Холбоотой мэдээ

Back to top button