Нийгмийн

Авлигын хэрэг нь шийдэгддэггүй, төрийн ордонд ТУХЛАГСАД

Өнөөдөр намрын чуулган нээлтээ хийнэ. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуулиар ард иргэд итгэл хүлээлгэж, төрийн түшээ гэж сонгосон эрхмүүд авлига, албан тушаалын хэргээр шалгуулсаар. Авлигачид төрийн жолоог атгалцсаар, хууль батлалцсаар. Энэ цуваа тасрахгүй нь.

-Ж.ЭРДЭНЭБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭЗЭЭ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Хуулийн байгууллагад шалгуулж буй гишүүдийн эхнийх нь Ж.Эрдэнэбат. Түүний хэргийг прокуророос дахин хянаж буй.

Учир нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр хоёр шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял оноосон. Гэвч Дээд шүүхээс хэргийг нь прокурорт буцаачихсан учраас тэрээр батлан даалтаар шоронгоос гараад, төрийн ордондоо ороод тухлаад авсан. Хэргийг нь прокурор хэзээ хянаж дуусаад, хэзээ дахин шүүхэд шилжих нь маш тодорхойгүй болсон. Түүнчлэн түүний УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх хэрэгжээд эхэлсэн.

Б.БЕЙСЕНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСАД НЬ ШАЛГАЖ БАЙНА-

Дараагийн шалгуулж буй гишүүн бол Б.Бейсен. Түүнийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт татан шалгаж эхэлсэн байдаг. Эл хэрэг өдгөө жил гаруй болж буй ч хэрэг нь шийдэгдээгүй. Олон оролцогчтой хэрэг учраас Ховд аймгийн прокурорын газраас хүч татан хянаж буй гэдгийг УПЕГ-аас бидэнд мэдээлсэн.

Энэ хэрэгт нийт 59 хүнийг Эрүүгийн хуульд заасан хахууль авах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж буй. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бейсенд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж буй хэмээсэн юм.

 -С.ОДОНТУЯА ГААЛИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА РУУ ЗУРВАС БИЧСЭН ХЭРГИЙГ АТГ ТУСГААРЛАН ШАЛГАЖ БАЙНА-

      С.Одонтуяа бол УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга эмэгтэй. Сөрөг хүчний гишүүдээс хамгийн хатуу чанга үг хэлдэг түүнийг авлига, албан тушаалын хэргээр шалгуулж буй гэхэд нь маш олон хүн итгээгүй гэхэд болно. Гэхдээ энэ нь үнэн гэдгийг АТГ-аас баталсан. Саяхан Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нар хахуулийн хэргээр ял сонссон.

Тэднийг Авлигын эсрэг болон Гаалийн тухай хууль зөрчиж, 2020 оны аравдугаар сард БНСУ-аас манай улсын хилээр импортлон оруулж ирсэн гурван чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан байцаагч нартаа нөлөөлж, татварыг хөнгөлүүлэн Б.Төрбаярт давуу байдал бий болгосон хэрэгт буруутгасан. Тэгвэл тус газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Цогтбаатарын утас руу УИХ-ын гишүүн С.Одонтуяа зурвас бичиж Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан гэх үйлдлийг тусгаарлан, АТГ-т шалгаж буйг эх сурвалж мэдээлсэн юм.

 -Б.ПҮРЭВДОРЖИЙГ ХУУЛИЙНХАН ЯЛЛАЖ ТӨВДӨХГҮЙ Л БАЙНА-

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж буй мэдээлэл гараад маш их удаж байна. Гэвч түүний шалгуулж буй хэрэг юу болж байгаа талаар, аль шатандаа яваа талаар хуулийнхан ам нээдэггүй. Ямартаа ч АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагт очиж Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлж байсан.

Түүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй. Түүнчлэн хэрэгсэхгүй болгоод байсан ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, улсад 276 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг нь прокурорын хүсэлтийн дагуу сэргээн шалгаж эхэлсэн.

Гурав дахь асуудал нь Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгуулж буй. Гэвч хуулийн байгууллагынхан түүнийг яллаж төвдөхгүй л байгаа бололтой.

- Х.БОЛОРЧУЛУУНЫ ЖДҮ САНГААС ЗЭЭЛ АВСАН ХЭРЭГ ОДОО ХЭР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА- 

      УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд холбогдох ЖДҮДС-гаас зээл авсан асуудал хуулийн байгууллагад шалгасан хэвээр байна. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутгасан.

Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогдсон гэдэг. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулж байжээ. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм.

 Тиймээс АТГ-аас Х.Болорчулууныг хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэргээр шалгаж буй.

-А.АДЪЯАСҮРЭНГИЙН ХЭРГИЙГ Ш.НЯМДОРЖ ЭЦЭСЛЭХИЙГ ХИЧЭЭСЭН Ч ЧАДААГҮЙ-

Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрөө байнга үгүйсгэдэг ч авлигын хэргээр шалгуулсаар нэлээд удсан. Гэвч эцэстээ А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Тодруулбал, саяхан авлигын хэргээр баривчлагдаж, хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, торгуулаад өнгөрсөн прокурор Ш.Нямдорж хүчингүй болгосон. Харин үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эсэргүүцэн, дээд шатны прокурор буюу УЕПГ-т гомдол гаргаад байсан юм. Ямартаа ч энэ хэрэг эцэслээгүй байгаа юм.

А.Адъяасүрэн нь Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдсан. Уг хахуулийг БНХАУ-ын иргэнтэй хамтран эзэмшдэг “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-д нийт 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн гэгддэг.

Түүний АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд өгсөн 100 мянган ам.доллар нь монгол мөнгөөр 285 сая төгрөгтэй дүйцэх юм.Тэгвэл АТГ-аас шилжиж ирсэн эл авлигын хэргийг УЕПГ-аас хянаад Эрүүгийн хуулийн 22.4-2 буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-10-01 08:37

Ичихгүй тэгээд чуулгандаа сууцгаан даа

Зочин
Зочин
2021-10-01 10:34

Нөгөө өндөр ц�##�интай, шударга шүүгх ёстой шүүгчид яав?. Хүний шун�##�аа гэж...

Монгол
Монгол
2021-10-01 11:04

ичиж амьдар л даа.Төр түмэн нүдтэй,гэдгийг хэзээ ч бүү март.Авилгачид хэзээ ч шударга замаар явдаггүй.Монгол улсад шударга,үнэн шүүх ноёлоно.

Зочин
Зочин
2021-10-01 14:58

За тэгээд шоронгоос шууд ордонд орж байдаг УЛСТӨРЧИД монголд байдаг.Хотгор шанагийг худ�##�даж авсан солонгосын ерөнхийлөгч шоронд оржээ.Харин манайд хууль бусаар ХОТГОР шанагыг зарсан нөхөр улсаас сонгогдоод УИХ ын гишүүн болж ОД болж байхыг харлаа.Гадаад БӨГС ИЛСЭН нөхөр ҮХЦ д тухлан суухыг бас харав

Зөв
Зөв
2021-10-02 08:44

Ш�##�гаад шоронд хий

Долгор
Долгор
2021-10-02 18:42

Одонтуяа гэж энэ авгай манай байрны хажууд хүүхдийн тоглоомын т�##�байг дээрэмдэж байшин бариулсан засаг дарга хийсэн нэрээр маш их но байгаа гэж бодож бна худлаа ярьсан худ�##�ч авгай нар их хур�##�д бна шүү нам гэдэг б�##�айр юмыг устгамаар бна одонтуяагуай хүүхдийн т�##�байг чөлөөлүүлж өгөөрэй 51р байрны баруун т�##�

нэхэгч
нэхэгч
2021-10-27 17:45

ажнай хэмээх морь д.батэрдэний нүүрсний хулгайн хэрэг юу болов.

Холбоотой мэдээ

Back to top button