НИЙГЭМ

357 иргэн хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргажээ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ны А/595 дугаар тушаалаар КОВИД-19 цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлыг хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсэг нь өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаж байна.

Есдүгээр сарын 30-нд нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 357 иргэн хэвтэх хүсэлт гаргажээ.

Түүнээс тандалтын багийн үзлэг, оношилгоон дээр үндэслэн 23 эмнэлгийн 245 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button