НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Д.Сарангэрэл сайд байхдаа ТНБД Д.Очирбатыг хууль бусаар чөлөөлжээ

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байв. Улмаар түүнийг Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилсон юм. Гэтэл түүнээс хойш дөрвөн сарын дараа буюу 2018 оны тавдугаар сард тус эмнэлэгт хийсэн зүрхний хагалгаа амжилтгүй болсон. Улмаар 30-65 насны хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэргийн улмаас ажлаа аваад хэдхэн сар болж байсан Д.Очирбатыг  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл эл эрхэм ЭМЯ-ны ТНБД-ын албан тушаалдаа буцаж очихоор бүтэн гурван жил шүүхдэж яваа аж. Учир нь 2018 оны нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдээд хоёр сар болж байсан үед Эрүүл мэндийн шинэхэн сайд Д.Сарангэрэл түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг Засгийн хуралдаанаар оруулж, дэмжүүлсэн байна.

Ингэхдээ энэ талаар Д.Очирбаттай зөвшилцсөн, дараагийн албан тушаалыг санал болгосон хэмээн Засгийн газрын бусад гишүүдээр дэмжүүлж чадсан байна. Гэвч Д.Очирбатын хувьд ажлаас чөлөөлсөн асуудлыг мэдээгүй, Д.Сарангэрэл сайд түүнтэй зөвшилцөөгүй, дур мэдэн шийдвэр гаргуулсан учраас тэрбээр шүүхэд хандсан аж.

-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС Д.ОЧИРБАТЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ҮЗЖЭЭ-

Ийнхүү гурван жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал 2021 оны гурав болон зургадугаар сард болж, шийдвэр нь Д.Очирбатын талд гарсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Д.Очирбаттай зөвшилцөөгүй, түүнд мэдэгдээгүй байж Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж, түүнтэй ойлголцсон гэж худлаа ярьсан нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 57 сая төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нь төлүүлж, ажилд нь буцаан томилох шийдвэр гаргажээ.

Гэвч энэ хугацаанд гурван ч сайд, 6-7 төрийн нарийн бичгийн дарга сольсон ЭМЯ-ны зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, Дээд шүүхэд гомдол гаргажээ. Харин Дээд шүүх эл гомдлыг хүлээж аваагүй бөгөөд, Д.Очирбатын эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ингэхээр гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу бол Д.Очирбат гурван жилийн дараа эргэж ТНБД-ын албандаа очих эрх зүйн боломж бүрдэж байна. Гэхдээ энэ олон жил өнгөрсөн, олон сайд, ТНБД солигдсон энэ газар түүнийг хэзээ буцааж томилох нь маш тодорхойгүй асуудал юм.

-ТЭРБЭЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙВ-

Тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болохоосоо өмнө УИХ-ын гишүүн байсан нэгэн. Хүний их эмч мэргэжилтэй тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан түүхтэй. Түүнчлэн ЭМЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа албан өрөөндөө төрсөн өдрийн малгай өмсөж, баяраа тэмдэглэж буй зураг нь тухайн үед шүүмжлэлд өртөж байсан санагдана.

Түүнчлэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллах нэг жилийн хугацаандаа хувийн эзэмшлийн “Ланд круйзер-200” маркийн машинаа нийтдээ арван сая төгрөгөөр “Таван богд” болон “ARB Mongolia” компаниудаар засуулж, тоноглуулсан. Мөн яаманд төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирснийхээ дараа өрөөгөө засуулахдаа төсвийн мөнгийг үргүй зарцуулсан байж болзошгүй хэргээр АТГ шалгаж байв. Гэвч хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй, замхарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-06 20:27

Buch chochirliig ter said asan Sarangereleer toluulj, schiiduulech estoi. Ongiroo, danalzuur said avgaid chariuuchlaga toochoch estoi.

үзэл бодол
үзэл бодол
2021-10-06 20:50

Мөнгө уурагчаа тавихын тулд Очирбатбг х�##�ж байгаад Т.Мөнхсайханыг томилоод х�##�аасаа зуза�##�сан хүүхэн

Зочин
Зочин
2021-10-06 20:50

Энэ хүүхнийг хв�##� их юм гарна доо ккк

Зочин
Зочин
2021-10-06 22:15

Хатан ээжээр хохирлыг барагдуулоо өөр зам байхгзй

Зочин
Зочин
2021-10-07 01:12

Ёстой үнэн байх шүү Очирбат дарга ч Сарангэрэлийн дэргэд удирдагч шүү

Зочин
Зочин
2021-10-07 09:11

эр эм адил годил хулгайч нар ялгарах юмгүй хоёр

Зочин
Зочин
2021-10-07 10:16

Хатан ижий минь ууж идэх,уут�##�ж нуух ажлаа хийхэд нь садаа болсон л хүн байх.Олны юмнаас хулгайлах осолтой ажил хийхэд хатан ижий шиг хашир байхгүй бол болохгүй ээ.Коронаг 8,5 саяаар эмчилсэн,хээрийн эмнэлэг хэл сураггүй �##�га болсон олон ажлыг амжуулахад Очирбат саад болох байсан учраас хатан ижий хариуцлагатай хандсан байна шдээ.

зочин
зочин
2021-10-07 11:37

Энэ хүнийг чингэлтэй дүүргийн засаг дарга хийж байхаас нь эхлэн мэднэ. Мундаг удирдагч зарчимч хүн эрүүл мэндийн с�##�барт их хэрэгтэй хүн дээ.

zochin
zochin
2021-10-07 11:46

Очирбат дарга эрүүл мэндийн с�##�барт их юм хийсэн хүн шүү

niki
niki
2021-10-07 11:46

demjij baina

Энхбат
Энхбат
2021-10-07 11:53

Туршлагтай хүнээр нь ажлын хийлэг ОЧИРБАТ даргыг дэмжиж байна...

solo
solo
2021-10-07 11:58

ochirbat darga jinhene udirdagch hvn

baku
baku
2021-10-07 12:02

ochirbat dargiig ajild mi ergvvlen tawih ni zuw demjij bna aa.......

zuki
zuki
2021-10-07 12:05

hiij chaddag hvn ni hiiisen ni deeree ochiroo dargiig demjij bna shvv mundag hvn

baddmaa
baddmaa
2021-10-07 12:07

sarangereliig hvn bvhen medne. yamar muuhai hvn chanargvi hvn bolhiig ni Ochirbat darga bol udirdagch shvv ene hvnii hajuud

oyunaa
oyunaa
2021-10-07 12:11

Ochirbat darga bol ajildaa garshsan zarchimch hvn .... ene hvniig ajild ni oruulaaa hiij chaddag ni ajlaa hiig

Bolormaa
Bolormaa
2021-10-07 12:15

ajild ni oruulaachee hiideg hvmvvsee halaad baih yum sarangerel odoo bolimoor yum aa

Зочин
Зочин
2021-10-08 08:42

Очирбатын ажилгүй явсан үеийн ц�##�инг Сарангэрэлээс өөрөөс нь гаргуул. Хууль бус томилгооны хохирогч нь ард түмний татвараар бүрддэг улсын төсөв байж болохгүй

Багш
Багш
2021-10-08 20:08

Обо уг нь иужик л.шүүхийн шийдвэр биелүүлэх л хуультай л.

Холбоотой мэдээ

Back to top button