УЛС ТӨР

“Дарангуйлалд орчихвол цусаар уйлаад ч эрх чөлөөг олж авч чадахгүй шүү, Монголчуудаа”

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон. Тэгвэл эдгээр иргэдийг цагдаагийн хүчээр тарааж, мөн нэмж таван иргэнийг баривчилсан гэх мэдээлэл байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, Эрх чөлөө гэдэг чинт эмзэг юм. Алдвал бид бүгдээрээ алдана. Өнөөдөр би эрх чөлөөгөө хамгаалах гээд ирлээ. Энэ чинь манай урд хойд хөршид байхгүй үнэтэй юм. Бидэнд хамаагүй энэ чинь Монголхүүгийн асуудал гээд суугаад байж болохгүй. Маргааш бүгдэнгийнх нь асуудал. Манай залуучууд зүгээр хараад сууж болохгүй. Би гурав дөрөв хоног зүгээр хараад сууж байсандаа уучлалт гуйж байна. Сая эмэгтэйчүүдийг эндээс ямар муухай ачиж явав аа. Харсан биз дээ. Ардчиллын үнэт зүйл нь хүчирхийлэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх. Одоо цонхоор хараад сууж байгаа, лайв, зурагт үзээд сууж байгаа хүмүүс гараад ирээрэй. Хэрэв Орос шиг дарангуйлалд орчихвол жинхэнэ цусаар уйлаад ч эрх чөлөөгөө эргүүлж олж авч чадахгүй шүү, Монголчуудаа. Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг зүйл. Ардчилсан нийгэмд цагдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй. Тэд татвар төлөгчдийг мөнгөөр хувцасаа өмсөөд явдаг. Бид баривчлагдсан залуус суллагдтал сууна хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 12:14

Магнай ээжтэйгээ нийлж гадны иргэний үл хөдлөх хөрөнгийг луйвардсан гэж яригдаад байсан. Тийм хүн АН-ын удирдах aлбан тушaaлд байна гэхээр Монголын ардчилaл гажуудах нь аргагүй.

Зочин
Зочин
2021-10-06 16:44

Эрх чөлөө нь дэндсэн улс байна даа.Монголд нэг хүний дарангуйл�##� байв�##� хурдан хөгжинө дөө.

зочин
зочин
2021-10-06 19:39

эрх чөлөө дэндсэн.

зочин
зочин
2021-10-07 09:24

Монголын З�##�уус Ардчил�##� эрх чөлөөнийхөө ачаар тэдэнд Хар тамхи хэрэглэх боломж нээж өгсөн бас бага насны хүүхдүүдтэй бэлгийн харицаанд орох боломж олгосон хэн нэгэн дургуй хүргэсэн хүнээ хутаглаж буудаж өс хонзонгоо авах боломж нээдсэн одоо з�##�уу ижил хүйстэн з�##�уусыг хооронд нь гэрлүүлэх хууль батлах л үлдлээ дээ үнэхээр сэтгэл ханамжтой байна даа

Холбоотой мэдээ

Back to top button