УЛС ТӨР

БАЙНГЫН ХОРОО: ҮХЦ-ийн гишүүнээр Д.Гангабаатарыг томилохыг дэмжив

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаатай нь холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Гангабаатараас асуулт асууж хариулт авлаа.

Энэ үеэр Д.Гангабаатар: Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмждэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан. Тэр хугацаанд Үндсэн хуульд орсон шүүхтэй холбоотой шинэчлэлийн заалтад саналаа өгч явж байсан. Тэдгээр саналууд өнөөдөр тусгалаа олоод явж байна. Цэц бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Цэц Үндсэн хуулийг хэрэгждэг хууль болгодох чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг институц. Энэ хүрээнд цэцийн гишүүд хараат бус байх нь хамгийн үндсэн шаардлага. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж байж Үндсэн хуулийн шүүх хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой хэмээлээ.

Ийнхүү Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Байнгын хорооны дэмжсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлана. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button