Ш.Батхүү нарын шүүх хуралдаан дахин хойшлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.10.06/ 10:00 цагт хийхээр товлосон. Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа, шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.
Улмаар шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ны 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Есдүгээр сарын 8-нд дээрх хурал товлогдсон ч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж.Батзоригт хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшилсон юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huuiinhan shuuh bugd neg toirogt ergeldej hugacaa hojih taktik barji bn yasan ikh houshildog yum zaaval neg shaltag gargadag shuuh n bayartaigaar hoishluuldag mongoliin shuuh neg iimerhuu???!!!!