НИЙГЭМ

Ц.Эрдэнэбаяр: Дараалал үүссэнээс болж ШТС-уудын нөөц түрүүлж дууссан, харин хомсдоогүй

Өнөөдөр /2021.10.06/ АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахуун хомсдсон эсэх асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр урьдынх шигээ хомсдол үүсээгүй тул иргэдийг тайван бай хэмээн уриалжээ.

Тэрбээр "Татан авалт хэвийн үргэлжилж байна. Дараалал үүсгэж, иргэд бухимдсан явдалд төрийн байгууллагын хувиар уучлал хүсэж байна.

ШТС-уудад дараалал үүссэнээр борлуулалтын хэмжээ хэвийн үеийнхээс нэмэгдэж, улмаар нөөц дундаж хугацаанаас түрүүлж дуусах, ингээд агуулахаас бензин татах зэрэг үйл явц өрнөж байна. Иймд үүнийг иргэд шатахуун дууссан мэтээр ойлгож байх шиг. Шатахуун ямар нэг байдлаар хомсдоогүй, боомтууд дээр бууж, хэвийн тараагдаж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дандаа худлаа ярина аа. Ичдэг болоосой

Зочин
Зочин

энэ пиздааг худал шаагчын орон тоон дээр ажиллуулдымууу

Холбоотой мэдээ

Back to top button