СПОРТ

Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо “Mr.Olympia”-д V байрт шалгарчээ

Дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин Мойлоо бодибилдиинг, фитнессийн спортоор хичээллэн, ээжтэйгээ хамт амжилтын төлөө зүтгэж яваа билээ. АНУ-д болсон “Mr.Olympia Amateur” тэмцээнд М.Мойлоо бикини ангиалда өрсөлдөхдөө V байрт шалгарчээ.

Энэ талаараа тэрбээр цахим хуудсандаа “. Энэ гайхалтай спортод дурлуулж оруулсан аав, ээждээ, ямарч үед намайг тултал дэмжиж, намайг энэ тэмцээнд бэлдсэн хайрдаа үргэлж бидний ард асаалттай танк шиг байдаг “Champ fitness”-ийн бүх тамирчид, хамт олон, ажилчиддаа, тамирчин хүний хамгийн чухал зүйл нэмэлт бүтээгдхүүнээр хангадаг “Scitec Nutrition Mongolia”, хамтдаа тэмцээнд оролцож бүх зүйлд минь тус болсон Angela Batjargal-даа, тэмцээнд явахад тусалсан ах эгч нар, найзууд, шавь нартаа, тэмцээнийг маань зорин ирж үзсэн АНУ-д ажиллаж, амьдардаг Монголчууддаа, амжилт хүсэж мэссэж бичэж байсан бүх хүмүүсдээ бүгдэд нь маш их баярлалаа.

Энэ бүх хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэсэн зүйлсл их бодогддог юм байна шүү. Зүгээр л бүх зүйлсэд талархъя цаашдаа улам илүү их хичээнэ, яалт ч үгүй цаг хугацааны спорт юм” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button