УЛС ТӨР

Ц.Нямдорж: Би Б.Болор-Эрдэнэ даргад хэлээд гаргасан

Өнөөдөр /2021.10.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та бүгд олон хүн цуглуулж, арга хэмжээ зохион байгуулж болдог. Иргэд жагсаал, цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй юм уу?

-Цахим үндэстэн дээр тийм олон хүн цуглана гэж тооцоогүй алдаа маягийн юм гарсан, гарсан. Жагсаал, цуглааны тухайд...эд нар хийгээд л байна л даа. УИХ-ын гишүүд хүртэл өлслөө, цангалаа. Ийм хүнд үед УИХ-ын гишүүд жаахан цадигтай байж болно оо доо. Сүүлийн үед болоод байгаа элдэв жагсаал юм бол сонгуультай л холбоотой. Уламжлалт аргаа л хэрэглэж байна. Яг ийм ажил хийдэг цөөхөн нэр устай хүмүүс бий, байнга үүнийгээ хийж л байдаг.

Цахим үндэстний тухайд, би тэр агентлагийн даргад нь анхааруулсан. Тооцоотой ажилла, битгий ийм алдаа гаргаарай гэж хэлээд гаргасан.

-Түлш, шатахуунтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлыг ямар хугацаанд хэвийн болгож чадах вэ?

-Хоёр долоо хоног гэхэд гайгүй болчих байлгүй. Түлшний асуудлыг намайг хариуцаж, хэвийн болго гээд л гаргалаа. Гол нь эд нар борлуулалтын цэгээ цөөлчихсөн л юм байна, миний ойлгосноор. Энэ жилийн үер ус, газар хөдлөлтийг хар даа. Есдүгээр сард зун шиг ингэж бороо орсон тохиолдол гарч байсангүй шүү дээ. Якутын ой бүтэн гурван сар шатлаа. Ийм, ийм давхар өөрчлөлтүүд яваад, энэ дунд борлуулалтын цэгээ дэлгэж амжаагүй байж байгаад асуудал хүндэрчихлээ.

-Сайд нарт хариуцлага тооцох уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сайд нарын асуудлыг Ерөнхий сайд ярьдаг болсон шүү дээ. Тэр замаараа л явна. Ер нь самгардах юм их гарч байна. Өвлөөс хойш өнөөдрийг хүртэл ЗГХЭГ 10-30 хүний бүрэлдэхүүнтэй л ажиллаж байна. Тэгэхээр сонор, сэрэмж алдсан асуудал байна. Чин үнэнийг хэлэхэд Засгийн газар байгаа бүх боломжоо коронавируст зарж байна. Дахиад хэлье, ийм ер бусын хүндрэлтэй тохиолдол ер гарч байгаагүй. Энэ бол ер бусын байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ
2021-10-06 16:25

Б.Болор-Эрдэнэ бол минтй үгийг тоодоггүй ЕС дээр ороод бүх зүйлээ зөвшөөрүүлдэг гээд маш тодорхой хэлчихлээ лээ дээ. Сайдаасааа илүү эрх мэдэлтэй газрын дарга бүсгүй байдаг нь үнэн л юм байна. Арай үгүй байлгүй дээ гэж бодсын уул нь.

иргэн
иргэн
2021-10-06 17:37

Нүүрс борлуулах цэг нээхэд Якутын ойн түймэр ямар хамаа байна вэ, ойлгосонгүй, өвөл болж хүйтэн болдог, нүүрс мод түлж гэрээ дулаацуулдаг гэдгийн хүн төрөлхтөн мэддэг болсоор 40-50 мянган жил өнгөрсөн байна.

123
123
2021-10-06 17:59

Covid bol ursgalaaraa l yavj bgaa sh dee

Зочин
Зочин
2021-10-06 18:25

Хахаха юу яриад явьчваа. Зөнөжээ. Газар хөдлөөд якутад г�##� гараад бид энд ажиллаж чадсангүй түлээ нүүрсээ бэлдэж чадсангүй гэнүү,

Зочин
Зочин
2021-10-06 18:43

Хэлээд гаргадаг юмуу. Албан ёсны хариуцлага хүлээлгэх ёстой биз дээ. Хууль дүрэм гэж энэ улсад байна уу. Тэр яасан том толгойтой дураараа д�##�жганасан хүүхэн хаанаас гарч ирээд дан�##�заад байнаа

Зочин
Зочин
2021-10-06 19:31

Юу ярьчваа. Якутын ой шатаад, 9 сард бороо орсон нь борлуул�##�тын цэгтэй ямар холбоотой болорд явчваа

Зочин
Зочин
2021-10-08 12:19

зөнөг шааж өгч баөйна даа.

зоч
зоч
2021-10-08 12:19

зөнөг шааж өгч байна даа.

Е монголиаг хэрэглэгч
Е монголиаг хэрэглэгч
2021-10-08 14:56

Харилцаа холбоо хувийн хэвшлийнхэн хамтарч Төрийн үйлчилгээг цахимжуулах иргэдийн цаг завыг хэмнэх,төрийн хүнд сурт�##�, чирэгдлийг багасгах арилгах иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх л арга хэмжээ болсонг Е монголиаг хэрэглэгчийн хувьд З�##�уучууддаа амжилт хүсэж байна. Засгийн газрын бараг ганц гялтайх ажлыг зарим нэг сайтууд зориудаар харлуулах, зүтгэж байгаа з�##�уучуудын урмыг хуг�##�ахаар сэтгэгдлүүдийг хараад өрөвдөх юм бас энэ хүмүүс ч төрийн үйлчилгээг авч л байгаа цаашид ч цахимаар авч л таарна. Иймд асууд�##�д жаахан хүнлэгээр хандмаар байгаа юм. Нарантуул худ�##�дааны төв,хоолны газрууд, рестронууд бас бус хүний бөөгнөрөл хаа саагүй л байна.Ковидтой дэлхий нийтээр л тэмцэж улс орон бүхэн өөрийнхөө хэмжээнд л иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж л байна. Тийм ч үүрэгтэй. Тэр үүргийнхээ хүрээнд л төрийн үйлчилгээг цахимжуулах зорилт тавьсанг олон түмэн сайнаар хүлээн авч хэрэглсээр л байгаа. Энэ олон сайтуудыг харахаар улс орны хөгжлийн т�##�аархи мэдээллийг ерөөсөө оруулахгүй зөвхөн ЗГ-ын болоод нэр бүхий �##�бан туша�##�тнуудыг харлуулсан л мэдээлэл гаргах юм. Уг нь орон нутагт болоод хотод улс эх орныхоо төлөө шинэлэг зүйл хийж байгаа өчнөөн з�##�уучууд, иргэдийнхээ т�##�аархи мэдээлэл нэг ч байхгүйд л хэвлэлийнхэн хэдий хэмжээний цар хүрээтэй ажилладаг нь харагдаад байгаа юм. өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа м�##�чид, ургацаа хурааж байгаа тари�##�анчдын тухай мэдээлэл тун ховор байх юм. Эдгээр с�##�барынхны т�##�аархи сайн сайхан гэгээлэг мэдээллийг олон түмэн хүлээж байгааг мэддэг л байгаа даа..Зөвхөн ЗГ-ын гаргасан шийдвэрүүдийг ур�##�даад буруу зөв мэдээлэл шүү юм бэлдээд л эсвэл хүн гүтгэхийг урьт�##� болгосон ёстой Тахианы тархитай л хэдэн сэтгүүл ч шүү юмнууд байх юм. Юун 4 дэх засагл�##�

Холбоотой мэдээ

Back to top button