НИЙГЭМ

Ц.Нямдоржийг ҮХЦ-д өгнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид холбогдох асуудлаар ҮХЦ-д хандахаа мэдэгдсэн байна.

Тэрбээр Ц.Нямдоржийг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг өргөн барилгүй, дөрвөн сар хав дараад буй талаар онцолжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдэлдээ "Монгол Улсын Ерөнхий сайдаас эхлээд МАН-ын дарга,  лидерүүд Төрийн өмчит компани засаглалыг сайжруулах реформ хийгдэнэ, ил тод болгож, авлигыг бууруулна гэх асуудлыг долдугаар сараас эхлэн ярьсан. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд зааснаар 2021 оны эхэнд энэ хуулийн төслүүд өргөн баригдсан байх ёстой, энэ хэрэгжээгүй. Улмаар УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74-р тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу хууль тогтоомжийн төслийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх, үүнийг Засгийн газарт даалгасан.  Энэ хуулийн төсөл одоогоор өргөн баригдаагүй, УИХ-ын 74-р тогтоол зөрчигдөөд долоо хонож байна. УИХ-ын шийдвэрийг биелүүлж чадахгүй бол тэр хүн явах ёстой.  Би иргэнийхээ хувиар ҮХЦ-д хандана” гэж дурдсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 18:28

Зөв зөв.

Зочин
Зочин
2021-10-06 18:40

Хэ хэ Б.Энхбаяр хуульч гэхэд хэцүү шүү. Захын хуулийн оюутан энэ бол цэцийн хян�##�тын асууд�##� бишийг мэднэ

Холбоотой мэдээ

Back to top button