НИЙГЭМ

Залуучуудын ДАШТ: Э.Номинтуяа шөвгийн наймд шалгарлаа

Жүдо бөхийн 2021 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Олбиа хотод өнөөдөр /2021.10.06/ нээгсэн. Уг тэмцээнд 72 орны 495 тамирчин /эрэгтэй 285, эмэгтэй 210/ буюу эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд болон холимог багийн төрөлд өрсөлдөнө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг жингүүдийн барилдаан явагдах хуваарьтай.

Манай улсаас эрэгтэйчүүдийн -66кг жинд А.Өсөхжаргал, эмэгтэйчүүдийн -52кг жинд Д.Сарантуяа, Э.Номинтуяа нар барилдсан. Үүнээс эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Өсөхжаргал "С” хэсэгт эхний барилдаанаа Румын улсын жүдоч Раду Извореанутай хийж цэвэр ялагдсан. Харин эмэгтэйчүүдийн -52 кг жинд Д.Сарантуяа "А” хэсэгт Косово улсын Ерза Муминовикт ялагдсан юм.

Э.Номинтуяа "С” хэсэгт Чехийн Марие Полницкаг цэвэр, дараа нь Унгарын Роза Гиертасийг вазари үнэлгээгээр тус тус ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Хэсгийн аварга төлөө Францын Хлое Девикторт ялагдснаар дагах барилдаан хийхээр боллоо. Түүний өрсөлөгч нь Испаний Ариане Торо Солер байх юм.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button